Шүүхийн багц хуулиудтай холбоотой 40 журам боловсруулна
2012-09-05

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлаас батлагдсан Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах, бэлтгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд дээрх хуулиудад заасан дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Нийтдээ 40 шахам дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргах шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал, Шүүхийн тухай хуультай холбоотой 12,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 6, Шүүхийн захиргааны тухай хуультай холбоотой 10, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 5, Эвлэрүүлэн зуучлах тухай хуультай холбоотойгоор 5 журмыг тус тус боловсруулах ажээ.

Эдгээр журмуудыг 2012 оны  арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар захирамжид тусгасан байна.

Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
Huga:
Bayar hurdan ireesei shorond ni avch hiimeer baina.. ongocnii buudlaas shuud shoron
2012-09-06
zochin:
shyygch nariig attesachilna gene shyy tegeheer shyygchiin haraat bus baidal aldagdaj jinhene ali neg nam udirdlagiin haraand oroh bus uu ta yu gej bodoj bna
2012-09-06