Иракийн хотууд халдлагад өртжээ
2012-09-10

Өнгөрсөн ням гаригт Иракт террористуудын үйлдсэн дэлбэрэлтийн улмаас 100 орчим хүн амь насаа алдаж, 400 хүн бэртэж гэмтжээ. Арабын телевизийн сувгуудын мэдээлснээр, нийслэл Багдад хотод тэсрэх бодис тавьсан гурван машин, гар хийцийн хэд хэдэн бөмбөг дэлбэрсэн байна. Ер нь өнгөрсөн амралтын өдөр Иракийн 13 хот террористуудын халдлагад өртжээ. Иракийн шүүх одоо Турк  улсад байгаа дэд ерөнхийлөгч Тарик  аль- Хашинид (сүннит цашинт) цаазаар авах ял ногдуулснаас хойш хэдхэн цагийн дараа Багдадын захын дүүргүүдэд террорын ажиллагаа үйлджээ. Лалын намын удирдагч энэхүү нөлөө бүхий улстөрчийг террорын  ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгасан байна.  Аль-Хашими үүнийг эс хүлээн зөвшөөрч, миний хэрэг нь “шашны далд агуулга”-тай  бөгөөд  харин ерөнхий сайд Нури аль-Малики (шиит шашинт) Иракт сүннитүүдийг  хавчин хяхаж байна гэж мэдэгджээ.  Иракт түгшүүртэй байдал ийнхүү гаарч байгаа нь лалын шашны сүннит, шиит  омгийнхны түүхэн сөрөг төвлөрөлтэй холбоотой юм. 1997 оны хүн амын тооллогоос үзвэл, Иракийн хүн амын 66 хувь нь лалын шиитүүд, 34 хувь нь лалын сүннитүүд байжээ. Саддам Хусейний засаглалын үед сүннитүүд Иракийн төрийн  бүтцэд голлох  байр суурь эзэлж байсан юм. Гэвч 2003 онд Иракт АНУ зэвсэглэн орсноос хойш  сүннитүүдийг шиитүүд шахан хавчиж, төрийн хэд хэдэн чухал албан тушаалыг эзлэсэн бөгөөд эдгээрийн дотор хамгийн нөлөө бүхий нь ерөнхий сайдын албан тушаал юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ТЭНЭГҮҮД. ХООРОНДОО ЭВ ТҮНЖИНГҮЙГЭЭСЭЭ АНУ-ЫН ӨГӨӨШ БОЛЖ АРД ТҮМНЭЭ ХЯДАЖ БАЙНА. МАНАН-ИЙН ХЭДЭН ГАЙНУУД ТАЛЦАЖ БАС ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХ ВИЙ ДЭЭ
2012-09-10