Эрчим хүчний сайд үүрэг өглөө
2012-09-13

Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өчигдөр Эрчим хүчний яаманд болсон. Энэ үеэр салбарын үйлдвэр компаниудын удирдлагууд ажлаа танилцуулж тулгамдсан асуудлаа танилцуулсан. Өвлийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 80 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-наас өвлийн горимд шилжихээр ажиллаж байгаа юм байна. Ачааллын хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж байгааг Диспетчерийн үндэсний төвийн дарга танилцуулж байлаа. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын танилцуулгыг сонссон сайд М.Сономпил тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав. Ялангуяа өвлийн бэлтгэл ажлыг 11  дүгээр сараас өмнө дуусгахаар хугацаа зааж өгсөн төдийгүй нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлж, энэ сард  20-оос доошгүй хоногийн нөөцтэй болгохыг үүрэг болголоо. Мөн 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдэд техникийн хяналт тавих, ялангуяа дулаан, цахилгааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг өвлийн их ачаалал эхлэхээс өмнө ашиглалтанд оруулах арга хэмжээг авахыг даалгав. Хуралдааныг эрчим хүчний сайд М.Сономпил 11 зүйл бүхий тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, Үйлдвэр компаниуд технологийн сахилга, хариуцлагаа эрс сайжруулах, технологийн зөрчил гаргахгүй байх, өвлийн бэлтгэл ажлыг 11 дүгээр сарын 1 гэхэд бүрэн хангаж дуусгах Нүүрсний аюулгүйн нөөцийг мөн 10 дугаар сарын 01 гэхэд 20-оос доошгүй хоногийн нөөцтэй болгох 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдэд техникийн хяналт тавих, ялангуяа дулаан, цахилгааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг өвлийн их ачаалал эхлэхээс өмнө ашиглалтанд оруулах арга хэмжээг авах ДЦС-2-ийг түшиглэн барьж байгуулж буй шахмал түлш үйлдвэрлэх төслийн ажлыг эрчимжүүлэх, техникийн хяналтыг сайжруулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авах Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр баригдаж буй Дулааны станц, дулааны шугам сүлжээний “Ашиглалтын өмнөх захиргаа”-ны үйл ажиллагаа, сургалт болон дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтыг зүгшрүүлэх, жигдрүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолоор 2014 оноос салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үүний тулд эрчим хүчний үнэ тарифыг 2014 он хүртэл индексжүүлэх тооцохоор тусгасны дагуу Үйлдвэр компаниудын захирлууд тарифын бодит өртөгт нөлөөлж буй үргүй зардлыг гаргахгүй байх. Компанийн захирлууд менежментээ улам сайжруулж, өртөг зардлаа бууруулахад анхаарч ажиллах Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд компани бүр өөрийн өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд олгох цахилгааны үнийн урамшуулал олгох” журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсч байгаа хариуцлагыг сайжруулах, хэрэглэгчдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх Халаалтын улиралд ахуйн хэрэглээнд хэрэглэх цахилгааны ачааллаас шалтгаалан үүсэх хэт ачааллыг одооноос тооцоолон авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх Орон нутгийн дулааны станцуудын өвлийн бэлтгэлийг шалгах, ялангуяа Увс, Ховд, Дорноговь аймгуудын дулааны станцуудын өвлийн бэлтгэлийг сайтар хангуулахад онцгой анхаарах, Дорноговь аймгийн засаг даргаас одоо хөрөнгө мөнгө шийдүүлэхээр ирүүлж байгаа хариуцлагагүй албан тоотуудыг сайтар судлан үндэслэлтэй, тодорхой хариу өгөх, өвлийн бэлтгэлийг хангуулах талаар анхаарч ажиллах Уурхайнуудын өвлийн бэлтгэлийг мөн анхаарах, эрчим хүчний бэлэн нүүрсний хэмжээг байвал зохих хэмжээнд нь бэлэн байлгах арга хэмжээг авах зэргийг үүрэг болголоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Увс Хөвсгөл энэ жил хөлдөх болно.
2012-09-13
Er ni dajgui "mujik" saidtai bolchihson yum bish uu manai salbar chini.
2012-09-13
kkkk:
chi neeree saihan hutsah yumaa Naad Sonompil chin benzinii naimaa hiidgui sh de SOD mongol bish Zaluu Mongol gedeg companytai ter in Chinggis beer uildwerledeg sh de denduu huniig gutgeh yum aa hahahhaah
2012-09-13
Erchim huchni Salbariin ajiltan:
Erchim huchnii salbariig hunguhun avaad yavchih uujuu taivan ooriimsog setgeltei jinhene Mongol ER hyn bn le! Amjilt husie
2012-09-13
Benzinii naimaachin salbariin said hiidiim uu? Ehleed sod mongoll yanzal l daa, turiig denduu zaidlah yum daa
2012-09-13
kkkk:
chi neeree saihan hutsah yumaa Naad Sonompil chin benzinii naimaa hiidgui sh de SOD mongol bish Zaluu Mongol gedeg companytai ter in Chinggis beer uildwerledeg sh de denduu huniig gutgeh yum aa hahahhaah
zochin:
IH HURALDAI UUSHIN GAZARIIN EZEN GSN
2012-09-13
ИРГЭН:
ЭНЭ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТООС ОЛИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ГАРАХУУ, НЭЛЭЭН ТУПИК ГЭЖ ОЛОН ХҮН ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ,АВГАЙ НЬ БҮР БАЛАЙ АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН ГЭСЭН,ГЭХДЭЭ ЭР НЬ ЭРХБИШ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ГАРГААСАЙ
2012-09-13