Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоог нэр дэвшүүлжээ
2012-09-17

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит  хуралдаанаараа өнөөдөр Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын зүгээс Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд 30 гаруй хүний нэрийг дэвшүүлснээс Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаас зургаан хүнийг шигшиж үлдээсэн аж. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нийт 15 гишүүн байдгаас наймынх  зургаан жилийн хугацаа дуусч байгаа  юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр уг зөвлөлд  Ерөнхийлөгчөөс Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо, Засгийн газраас А.Арман, А.Мөнхбат нарыг дэвшүүлжээ. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
Avilgach:
altanhuyag dargaa icheecheee icheech...yun mangar A.MUNKHBAT ve, yum yumand l tolgoigoo chiheh geed bdag balair shunaliin huur shuu naadah chin...
2012-09-17