Орчин цагийн Юндэн буюу О.Амгаланбаатарын найз бүсгүй
2012-09-17

“Учиртай гурав” уран сайхны киноны Юндэнгийн дүрээр дэлгэцийн сайхан залуусын тоонд зүй ёсоор багтсан хүн бол загвар өмөгч О.Амгаланбаатар. “Big Fish”, “ТНГРИ” зэрэг кинонд тоглож, зуны улирлыг зугаатайхан өнгөрүүлсэн түүнд олон охидоос хайрын захиа ирдэг ч, хариу бичдэггүй хатуухан эр гэгдэг юм билээ. Тэгвэл царайлаг, басхүү чамгүй авьяастай залуугийн хайрын эзнээр Э.Энхлэн гэх загвар өмсөгч бүсгүй тодорчээ. Үг дуу цөөтэй, даруухан энэ бүсгүй мөн л загварын тайзнаа гунхаж явсан бөгөөд найз залуу шигээ олны анхааралд тэр бүр өртөхийг хүсдэггүй аж. Харин саяхан нээлтээ хийсэн “Big Fish” уран сайхны киноны улаан хивсний ёслолын арга хэмжээнд тэд цугтаа ирсэн нь охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлээд авч. Үнэтэй машинаас буусан загварын хос телевизийн дуранд өртөхгүйг хичээн, үзэгчдийн дундуур театр руу орох гэсэн боловч амжсангүй. Арга хэмжээг хөтөлсөн сэтгүүлч бүсгүй тэднийг ярилцлагад урьж, орчин цагийн Юндэн маань найз бүсгүйгээ олны өмнө гаргах нь тэр. “Дэлгэцийн сайхан залуу” хэмээн баахан магтуулсан болоод ч тэр үү, О.Амгаланбаатар хэрэндээ л ичингүйрэн зогссон бөгөөд дэргэдэх бүсгүйгээ ч хөтлөхөө мартжээ. Киноны уран бүтээлчид бүгд дотны хүмүүсээрээ гоёсон энэ үдэш загварын хос тийм ч их нялуун харагдсангүй. Юутай ч түүнийг “Учиртай гурав” киноны Нансалмаагийн дүрд тоглосон загвар өмсөгч Б.Сайнаатай нэр холбож байсан нь ийнхүү худал гэдгийг баталж, хайртай бүсгүйгээ олонд харууллаа. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
njkbjk:
hoorhon l zaluushd harin em ni yavhguiee er iigaa gutaatsiin shal t1
2012-09-21
shal matar teneg undur huuhen l bna lee shdeee altsan hultei
2012-09-18
Bogi:
Ene ohin FB-n naiz maani bn shdee . Mongoljuu turhtei tseverhen goy ohin shvv,nileen undur ohin barag 180 garah baihaa. harin zaluu n arai l haltar aa.
2012-09-17
namuun:
Yadaj neriig n zuv bichchiheesei ter Esui ged setgulch n. ENHLEN bish ENEREL gedgiishde.
2012-09-17
tsolmon:
ene yamr tsarai muutai er ve yo iim emegtei iim huntei suuh gej unen matar huuhed garah bh da
2012-09-17