Гадаадад хөгжмийн боловсрол эзэмшиж, Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг болсон хийлч Дэлгэрцэцэг харийн бэр болж олон залуусын зүрхийг шархлуулсан. Гэтэл түүнийг нөхрөөсөө салж өв хөрөнгөө булаацалдаж байна гэсэн бор шувуу энд тэндгүй нисэж нөхрийнхөө царайг харуулах дургүй Дээгийг “хатгаж” эхэлсэн билээ.
Тэгвэл хийлч Дээгий саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нөхрөөсөө салсан гэсэн яриаг эрс үгүсгэсэн бөгөөд нөхрийгөө хаанахын харъяат иргэн гэдгийг нь нууцлана хэмээжээ.