Баянхошууны замыг хэсэгчлэн хаана
2012-09-20

Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тойргийн уулзвараас 7-р хорооны гарц хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг хаахаар болжээ. Энэ хэсгийг маргааш 23.00 цагаас эхлэн хааж 27-ны 23.00 цагт нээх юм. Уг зам барилгын ажлыг "Хувай Монголиа" ХХК хийж гүйцэтгэх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин