Хамгийн баян хүнээр Билл Гейтс дахин тодров
2012-09-20

Бизнесийн сэтгүүл Форбс жил бүр АНУ-ын хамгийн баян хүмүүсийг тодруулдаг. Тэгвэл энэ жил хамгийн баян хүмүүсийн манлайд Билл Гейтс 19 дэх жилдээ тодорчээ. Мөн өнгөрсөн жилийн топ таван баян хүний дараалалд өөрчлөлт ороогүй байна. АНУ-ын эдийн засгийн нийт эдийн засгийн наймны нэгтэй тэнцүү байгаа баячуудын хөрөнгө улсынхаа эдийн засгаас ч хурдан өсөлттэй байна. Супер баячуудын нийт хөрөнгө 13 хувиар буюу 1,7 триллионоор өсчээ. Хамгийн их уналттай байсан нь Facebook олон нийтийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг байсан юм. Компаний хувьцаа уналтаас болж тэрээр хөрөнгийнхөө тэн хагасыг алдаж 9,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 14-р байрнаас 36 руу буурчээ. Ингээд топ аравт багтсан баячуудыг танилцуулъя:
  1. Билл Гейтс. Microsoft компанийн үндэслэгч, захирал, 66 тэрбум ам.доллар
  2. Уоррен Баффет. Berkshire Hathaway холдингийн ерөнхий захирал, 46 тэрбум ам.доллар
  3. Ларри Эллисон. Oracle корпороцийн үндэслэгч, ерөнхий захирал, 41 тэрбум ам.доллар
  4. Чарльз Кох. Koch Industries корпорацийн ерөнхий захирал, 31 тэрбум ам.доллар
  5. Девид Кох. Koch Industries корпорацийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, 31 тэрбум ам.доллар
  6. Кристи Уолтон болон түүний гэр бүл. Walmart-ийн өв залгамжлагч, 27.9 тэрбум ам.доллар
  7. Жим Уолтон, Walmart-ийн өв залгамжлагч, Arvest банкны захирал, 26.8 тэрбум ам.доллар
  8. Элис Уолтон, Walmart-ийн өв залгамжлагч, 26.3 тэрбум ам.доллар
  9. Самуэль Робсон Уолтон, Walmart-ийн өв залгамжлагч, 26.1 тэрбум ам.доллар
10. Майкл Блумберг, Bloomberg LP корпорацийн үндэслэгч, эзэмшигч, 25 тэрбум ам.доллар. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
mm:
title=""> mm
2012-09-20
mm:
title="mm">
2012-09-20