Үйлчлүүлэгч нартаа зориулан автомашины зогсоол нээнэ
2012-09-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  өнгөрсөн сарын 24-ний өдрийн А/532 тоот захирамжаар төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон. Энэхүү ажлыг дэмжиж Байгаль орчин, ногоон хөгжлийн  яамны энэ сарын 24-ний даваа гарагаас эхлэн гаднах автомашины зогсоолын талбайгаа иргэд, үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөхөөр болсон байна. Гэхдээ  иргэд “Үйлчлүүлэгчийн түр зогсоол-30 минут” гэсэн бичигтэй талбайд автомашинаа 30 минутаас ихгүй хугацаагаар байрлуулах ёстой юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин