Цагдаагийн албан хаагчдын талаар саналаа илэрхийлж болно
2012-09-21

Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, албан хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох "Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт маргааш Соёлын төв өргөөнд 11 цагаас эхлэх юм. Уулзалт нээлттэй болох бөгөөд оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, албан хаагчдын тухай санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж болох юм байна. Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулах гэнэ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
албан тушаалаа хэтрүүлэн ашигладаг явдал байгаа шүү энэ нь мэргэжлийн өвчин юмдаа мэргэжилээ зөв ашигла цагдаагийн албан хаагчдад хэдэн төгрөг өгвөл ямарч хэргээс мултарч болно гэсэн бодол хүмүүсийн толгойд байдаг юм шиг байдаг
2012-09-22
ЦАГДАЫН АЛБАН ХААГЧДЫН ТАЛААР МИНИЙ САНАЛ 1.Цагдаа нарын ёс суртахуунд анхаар 2.Цагдаа нарын мэдлэг чадварыг дээшлүүл 3.Захын гэрийн хороололд эргүүл сайн гаргаж байн /шөнийн цагаар энэ эргүүлийг унаагаар хангаж өг/ 4.Цагдаагын албан хаагчын нийгмын асуудалд анхаарч байр орон сууцаар хангах цалин хөлсийг нэмэх унаанд анхаарах /эдгээр хүмүүс чинь амь нас ар гэр эхнэр хүүхдээ мартан ард түмний амар тайван амьдарлын явж байгаа улс шүү дээ/
2012-09-22
Цагдаа нар хоосон толгойтой улс гэхдээ сайн хүн олон бий хүчний байгууллагын хүмүүс учир ард түмэн дээрэлхүү ханддаг нь үнэн зарим цагдаа хуулийн ямарч мэдлэг байхгүй төрийн формо өмсчихөөд сагсуурч явдаг албан хаагчид байдаг шүү цагдаа нарын мэдлэг дээр анхаар
2012-09-22
nanana:
за болийдоо Цагдаа өсөрхүү хүмүүс дараа нь яаж ч магад айжийна.
2012-09-21