Дэлхийн дулаарал: Ази тивд эхний цохилт ирнэ
2012-09-25

Британийн “Centre for Low Cardon Futures” төвөөс нийтлүүлсэн судалгаанаас үзвэл дэлхийн дулаарал бүр ирэх 10 жилд манай гаригийн  хүнсний  аюулгүй  байдалд сөргөөр нөлөөлж  эхлэхээр байна. Бүс нутгийн болон дэлхий нийтийн хүнсний аюулгүй байдалд гарцаагүй нөлөөлж буй аймшигт ган гачиг болох эрсдэл бүр 10 жилийн дараа Ази тивийн үлэмжхэн хэсэгт ноцтой ихсэнэ гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Лидсийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд дэлхийн дулаарлын хамгийн их сөрөг нөлөөнд удахгүй өртөх орнуудыг нэрлэсэн байна. Хятад, Пакистан, Турк улс  ган гачигт бусдаас илүүтэй өртөж байгаа нь  үр тариа, наран цэцгийн эдгээр томоохон үйлдвэрлэгч оронд туйлын сөргөөр нөлөөлөх ажээ.  Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход анхаарал хандуулж, хүнсний айсуй хямралаас сэрэмжлэхийг улстөрчдөд эрдэмтэд уриалж байна. Харамсалтай нь, эрдэмтдийн болгоомжлол үндэслэлгүй биш юм. Дунджаар Азийн орнуудад гандуу байх үе гурван сараас илүү уртсаж, өөрөөр хэлбэл  чийгний хомсдол 1990-2005 оныхоос хоёр дахин ихэснэ.  Энэ нь  сэтгэл ноцтой түгшээж байгаа бөгөөд учир нь Хятад, Энэтхэг улс хамгийн олон хүн амтай билээ. Цаг уурын загварчлалын 12 тэргүүлэх төвөөс гаргасан прогнозыг судалгаанд үндэс болгожээ.  Эрдэмтэд  бүр ирэх 10 жилийн цаг уурын ноцтой өөрчлөлтийн тухай тодорхой дохио илрүүлсэн байна. Тийнхүү  дэлхийн дулаарал бүр 10-15 жилийн дараа  Азийн орнуудын эдийн засгийн өсөлтөд аюул учруулах төдийгүй  өргөн цараатай хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж  болох юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд усны нөөц ашиглалтыг зохистой болгож, чийг  хомсдолтой нөхцөлд ургацыг нэмэгдүүлэх үйл  ажиллагаа нэн даруй явуулах шаардлагатай болж байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
өмхий хятад улс дусал усгүй болвол олон зуун сая луухаанууд эх газраа орхин дүрвэх нь ойлгомжтой. тиймээс луухаануудыг америк европын орнууд газар нутагтаа оруулахгүй хөөж явуулах хэрэгтэй.
2019-07-26
juy:
Mongold gesen yalgaagyi ene yauul nyyrlej medne.Manaihan ene asuudal deer anhaaral handuulj seremjtei baih heregtei
2012-12-24
Ashgui hogiin urgamluud tsuuruusei.
2012-09-25