Шатахуун түгээх станцуудыг шалгана
2012-09-25

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд шалгалт хийхээр болжээ. Шалгалтаар холбогдох хууль тогтоомж, стандарт норм дүрмийн хэрэгжилтийг хянах бөгөөд ажлын хэсгийг байгуулсан байна. Шалгалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулах зөвшөөрөлгүй боловч барилга байгууламжийн аюулгүйн зайн хэмжээг зөрчиж газар олголт хийсэн, үерийн ам, далан, үерийн усанд өртөх магадлал бүхий газарт байрладаг шингэрүүлсэн хий, газрын тосны агуулах, худалдан борлуулах цэгүүдэд хийх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин