"Монгол" үзэсгэлэн нээлтээ хийлээ
2012-09-27

Монголын Уран Зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өчигдрөөс Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч эхэллээ. Үзэсгэлэнг Чингис хааны 850 жилийн ойд зориулж байгаа юм. Дөрвөн найз энэхүү үзэсгэлэнгээрээ нүүдэлчин монголчуудын түүх,  гүн ухаан  соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол,  ахуйн амьдралаас  сэдэвлэж орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлсэн, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлээ хийж гүйцэтгэжээ. "Монгол" нэртэй энэхүү үзэсгэлэн ирэх сарын 02-ныг хүртэл гарна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин