Нефтийн импорт бас үнэ ч өсчээ
2011-10-31

Нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг зах зээлээс бараг 100 хувь хараат явж ирсэнийхээ горыг энэ жил дахин хүчтэй үзсэн манай улсын нефтийн импорт өссөн мэдээ байна.  Есдүгээр сард 799.4 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 75.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Уралын газрын тосны дундаж үнэ  есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар баррель тутамд 104.6 ам.долларт хүрч, оны эхнээс 13.3 хувиар өссөн бол, өмнөх сараас 4.2 хувиар  буурчээ.  Харин Монгол Улсын импортын хилийн дундаж үнэ тонн тутамд 1228.9 ам.долларт хүрч, оны эхнээс 32.8 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн, есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрх Брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 106.3 ам.долларт хүрч өмнөх сараас 9 хувиар, WTI газрын тосны үнэ баррель тутамд 79.2 ам.долларт хүрч өмнөх сараас 10.8 хувиар  тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Shuud.mn
Сонин хачин