Насны эцэст тэтгэвэртэй болох нь, яамай даа
2012-10-02

Зах зээлийн шуурганд ажилласан хугацаа нь тасарсан иргэд тэтгэвэрт хамрагдах боломж нээгдэв. Монгол Улс 1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлж, зарчмын цоо шинэ алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн ба ялангуяа нийгэм хангамжийн тогтолцоог дэлхий нийтийн нийтлэг жишгийн дагуу нийгмийн даатгалын тогтолцоо болгон өөрчлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн билээ. Энэхүү шилжилтийн явцад үйлдвэр, албан газар, байгууллага татан буугдах, хувьд шилжих, орон тоо хасагдах, ажиллагсдын тоог цөөрүүлэх зэрэг нөхцөл байдал үүсч, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон иргэд хувийн аж ахуй эрхлэх, ганзагын наймаа хийх зэрэг чөлөөт нийгмийн харилцааны давалгаанд өртөн ирээдүйд өндөр насны тэтгэвэрт гарахад улсад тасралтгүй ажилласан жил тасарч, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудал зохицуулагдаагүй үлдсэн билээ. Судалгаанаас харахад нийгмийн шилжилтийн үе 1990-1994 онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо 200 мянга гаруй байна. Мөн 1995-2000 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо дунджаар 703 мянга байна. Хэдийгээр зах зээлийн харилцаа үүсэн бий болж, нийгмийн даатгалын суурь тавигдаж, нийгэм хангамжийн /тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн/ асуудлыг цогцоор нь шийдэж байсан хэдий ч манай улсын иргэдийн нэлээд хэсэг нь нийгмийн шилжилтийн явцад хохирч үлджээ. Шилжилтийн явцад иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг зохицуулах нийгмийн даатгалын шинэ эрх зүйн орчин бий болгох ажлыг 1994 оноос хийж эхэлсэн ч нийгмийн шилжилтийн явцад ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо өсч, тэр үеийн малчин айл өрхийн гишүүд нийгмийн хамгааллын гадна үлдэж хоцорсон байна. Тэднийг сайн дурын даатгалд хамруулахаар хуульд тусгасан ч түүний ач холбогдлыг тухайн үед сурталчлан таниулах ажил хийгээгүй, одоо ч хэвээр байгаа нь төр, засгаас ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, иргэдийн нэлээд хэсгийн эрх ашиг хохирсоор байгаа юм. Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ажиллавал зохих хугацааг хангаагүй бол шимтгэл төлсөн жилтэй нь уялдуулан хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоож байхаар заасан нь 1990-1995, 1995-2000 онд нийгмийн шилжилтийн явцад албан газар, байгууллага нь татан буугдсан, хувьчлагдсан зэрэг үндэслэлээр ажилгүй болсон иргэдэд үл хамаарах ба эдгээр жилүүдэд улс орондоо ажил хөдөлмөр эрхлээгүй, ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох, уг хугацааныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос тэтгэврийн даатгалын шимтгэлийг сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь /10,0 хувиар/ тооцож нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Энэ зорилгод тулгуурлан УИХ-аас нийгмийн хөгжлийн шилжилтийн явцад тухайн иргэний өөрөөс нь үл шалтгаалах байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төлөх боломжгүй байсан хугацааг нөхөж тооцох, тухайн иргэдээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь  төлүүлэх асуудлыг эрхэм гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг баталснаар шийдвэрлэв. Энэхүү хууль нь нэг удаагийн үйлчлэлтэй байх юм. Хуулийг хэрэгжүүлэхэд 1990-1994 онд хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй 200 мянган иргэдийн нэгдсэн бүртгэлийг гаргаж, ажилласан жилийг нь нөхөн тооцох, 1995-2000 оны 703 мянган иргэний ирээдүйд авах тэтгэврийн даатгалд хамрагдахад нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос нөхөн тооцоход манай улсын тэтгэврийн даатгалын санд 60,6 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого орох юм байна. Засгийн газраас энэ талаарх журмыг боловсруулж, удахгүй мөрдөх ажээ. Г.Болор
Shuud.mn
Сонин хачин
nar:
end ter ueiin ajilgui bsan buh hun tegsh erhteigeer hamragdaj bga bol shudraga bn.tegehgui zarim on jild ni ajillaad zarimd ni tasarsaniig avch heregsehgui bval bolohgui l de.yamarch bsan ih buyantai ajil ihluulsen bn.Tsag uye medersen ni sain bn gej helie de
2012-12-10
60,0 terbum tugrugiin shimtgel heg udaa ND-iin sand oruulaad jil bur heden terbum tuguriin zardal gargah bol, Uuniig nuguu Sain nyagtlagch sangiin yam ni hyanasan l baigaasai. 2-3 jiliin daraa buh ahmad bastan tetgevree avahad tuvugtei baidal uuseh bii dee. Yag 1996-2000 oniih shig.
2012-10-04
Zochin:
Mash olon hunii amidrald ach tusaa uguh buyantai shiidver gargaj ee, bayarlalaa!
2012-10-04
ОД:
ТАНАЙ САЙТ ТЭДЭН ЦАГИЙН ӨМНӨХ МЭДЭЭ ГЭЖ БИЧИХДЭЭ ЦАГЫН ГЭЖ БИЧИХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭ. СЭТГҮҮЛЧ НАР НЬ ИНГЭЖ ИЙМ АМАРХАН ҮГЭНД БҮДҮҮЛЭГ АЛДАА ГАРГААД БАЙХААР БУСАД НЬ ЯАХ БОЛЖ БАЙНА.
2012-10-03
Hunii tuluu amidarch bgaa bish ter novshnuudiin gaig bid nar uureh uu tee. Bid nariin tatvariin munguur l sanhuujilt hiigdene shd. Ter uyed ganzaganii naimaanaas olson munguuruu huviaaraa tulj bhgui yasan novshnuud ve
2012-10-03
Ter uyedee tuluugui ajilgui arhichin novshnuudiin niigmiin daatgaliin odoo bid nariin tatvariin munguur bosgood bhdaa yadag yum
2012-10-03
Одончимэг:
хаана ямар газар өргөдлөө өгөх вэ би 1990 оноос 2007 он хүртэл хүүхдээ асарсан,/хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй/ ийм нөхцөлд энэ хууль үйлчилэх үү
2012-10-03
янжаа:
баярлалаа Энэ олон хүнд тус болно шуу Бурхан ивээх болтугай
2012-10-02
УНШИГЧ:
АН ЦААНАА НЭГ ДААЦТАЙ БОДЛОГО ЯВУУЛАХ ЮМ.БАЯРЛАЛАА.
2012-10-02
oyun:
áàÿðëàëàà òýòãýâðèéí õóóëü ñàíàà÷èëñàíä
2012-10-02