Готовдоржийн зуух хоцрогдсон
2012-10-03

Улаанбаатарын утааны улирал эхлэх гэж байна. Их хотын агаарын бохирдлын 60 хувийг эзэлдэг гэр хорооллын яндангийн утааг багасгах зорилгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 мянган өрхийг бүрэн шаталттай “Өлзий” зуухаар хангасан. Мөн  “Цэвэр агаар” төсөлд хамрагдсан айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлтөд хамруулсан байна. Төслийн ажил одоо ч үргэлжилж байгаа. Саяхан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шинэ бүрэлдэхүүнээр хуралдсан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад энэ онд улсаас 93 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар чиглэлийнхээ дагуу ажиллах үүрэг зорилтоо тодорхойлов. Харин Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Энхтайван  нанотехнологийн эринд аль өнгөрсөн зууны үеийн шинийг санаачлагч Готовдоржийн зуухны тухай эргэн санагалзсан нь хорооныхныг гайхшруулав. Монгол Улсын стандартын асуудлыг цаг үеийн алхаатай уялдуулан шинэчлэх ажлыг шууд хариуцах ёстой Г.Энхтайван дарга хэл амтай томилгооныхоо ажлын гарааг ингэж эхэлбэл Улаанбаатарын утааны эсрэг тэмцэлд саад болж мэдэхээр байна. Малын эмчийн сэтгэхүйгээр бол Готовдоржийн зууханд хөрзөн түлэх тохиромжтой гэнэ. Ш.Алтан
Shuud.mn
Сонин хачин
Мал зүйч аргагүй шүүдээ.Амангайсан нь овоо
2012-10-04
zuuh:
gadnii orond utaa barag gargadgui zuuh zondool bn sh dee teriig ni awch boldgui yum uu boon l mongo vreed saijirsan yum alga daa mongo idehee bolimoor yum doo tatwar ni baga bol oruulj boloh yum
2012-10-04
ter ni yadag zuuhin ooroo ch medehgui bj hunii amaar budaa ideed
2012-10-04
g xoroolold baixdaa:
minii tom xuu gotovdorj guian zuuxnii buyand xamriin xaniad xurelgui xun bolson yum. Medexgui baij bitgii shaaj bai xurzun ch gex shig teneg setguulch
2012-10-03
Harin tiim
2012-10-03
Үхсэнийх нь нано мано. Хямд чанартай нүүрс ээр хангахаа эхлээд бод
2012-10-03
ulga:
uul ni utaanii esreg temcej baigaa jum bol jaagaad utaa gargadag zuiliig demjeed baigaa jum bol. Nano bolon biotehnolog utaa uusgedeggui juman deer l undesledeg shig sanadah jum. Dulaanii energiig olj awah mash ih arga baidag. Jaagaad tedgeeriin talaar medeelel hiideggui jum boloo.Gaihaltai l uls tor jum bna daa.
2012-10-03
Harin tiim