Орхон аймгийн Засаг даргын хэргийг хэлэлцэнэ
2012-10-05

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр  анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3,6 жилийн хорих ял оноосон юм.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагааатгасан.

Эл шийдвэрт хяналтын прокурор нь эсэргүүцэл бичсэнээр уг  хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
heden terbumaar ni idsen hun yagaad tsagaaddag bnaa. Sain shiitgeed ogooch busdad ni surgamj bolog. tor ,huuli gj bdgiig ene darga nertei arhichind uzuuleed ogooch. Oyunbat bolEnkhbayariin iveel dor olon jil yvsan hun dee. Shorond suusan ch gsn haramsah zuil alga bnshdee ene hund . yagaad gevel mash undur tsalintai suuj bn. jild 1 ter bum togrogiin tsalintai shoron Mongold darga nart bn.
2012-10-05