Хариуц­лага алд­сан ажилтнуудад сахилгын арга хэмжээ авчээ
2011-10-31

Шүүхийн   шийд­вэр  гүйцэтгэх  ерөнхий   газ­рын харьяа хорих ангиудад Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газ­раас дотоод шал­галт хийж шалгалтын яв­цад ажлын хариуц­лага алд­сан ажилтнуудад сахилгын арга хэмжээ авчээ. Хариуц­лага тооцох бол­сон шалтгаан нь хоригдол амиа алдсантай холбоотой гэнэ. Өнгөрөгч са­рын 30-31-нд шилжих шөнө Баян­­зүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэр дэх Амгаланд байр­лах 421 дүгээр хорих ан­гийн хүмүүжигч 41 настай Ц амиа егүүтгэсэн. Эл хэр­гийг дүүргийн цагдаагийн хэл­тэст шалгаж бай­гаа хэдий ч тухайн өдөр жижүүрт гарч буй ажилт­­нууд хариуцлага алдсан эсэ­хийг тогтоосон байна.
Shuud.mn
Сонин хачин