Нобелийн шагналт зохиолч тодорлоо
2012-10-12

2012 оны Нобелийн долоо хоног өндөрлөх тийшээ хандаж байна. Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 19.00 цагт Шведийн нийслэл Стокгольм хотноо 2012 оны Нобелийн утга зохиолын шагналтныг тодруулах ёслол боллоо. Энэ нэр хүндтэй шагналын төлөө Хятадын зохиолч Мо Янь, сүүлийн үед “1Q84” ном нь бестселлер болоод буй Японы зохиолч Мураками Харүки, америкийн фолк дууны од Боб Дилан нар хүчтэй өрсөлдөж байгаа тухай мэдээлэл тархаад байсан. Ингээд цаг болоход Хятад зохиолч Мо Янийг Шведийн хааны Нобелийн хорооноос ялагчаар тодруулсан. Тэрбээр энэ нэр хүндтэй шагналыг хүртэж буй 108 дахь авьяас билэгтэн юм. Түүнийг уран бүтээлдээ орчин үеийн реализм, сюрреализмыг ардын үлгэр, түүх, өнөө үетэй хослуулан чадмагаар ашигладгаараа дэлхий дахинд алдартай хэмээн үздэг юм. Тэрбээр Хонконгийн их сургуулийн хүндэт доктор бөгөөд жинхэнэ нэр нь Гуан Мо Е. Мо Янь хэмээх уран бүтээлийн нэрээр нь түүнийг дэлхий мэддэг. Түүний нэрийг хятадаар орчуулбал “Мо Янь буюу битгий ярь” гэсэн үг аж. Түүний зохиол бүтээл хятад, англи, франц, герман, норвеги зэрэг арав гаруй орны хэл дээр хэвлэгдсэн байдаг. Мо Янь нь 1955 онд Хятадын Шундун мужид төрсөн бөгөөд соёлын хувьсгалын үеэр сургуулиа орхин зугатаж үйлдвэрт ажилчнаар орсон гэдэг. Улмаар Хятадын ардын армид алба хаасны дараа  бичиг номын мөр хөөжээ. 1981 оноос зохиол бүтээл бичиж эхлэн “Falling rain on a Spring Night” номоо хэвлүүлжээ. Зохиолчийн хоёр дахь бүтээл “Red Sorghum” нь түүнийг дэлхий даяар алдаршуулсан юм. Түүний энэ зохиолоор нэрт кино найруулагч Жан Имоу Red Sorghum хэмээх кино бүтээсэн нь Хятадын кино урлагт нэгэн шинэ үеийг үүсгээд зогссонгүй дэлхийн кино урлагийн ертөнцийг багагүй шуугиулж, уг бүтээл нь 1988 оны Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагналыг хүртэж байжээ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
Хуягаа:
Уг нь Мураками авах байсан юм.
2012-10-24
Boldoo:
Mongoloor ene nomnuud n bain u?
2012-10-14
Hongor:
Uneheer aguu yumaa. Ene nomiig ni unshij uzeh yumsan. manaihan orchuulaad olond hurgeesei. Manai zohiolchid ch gesen augaa humuus end ursuldvul zugeer yum.
2012-10-14