Гэмт хэргийн гаралт өссөн байна
2012-10-12

Манай улсын энэ оны эхний есөн сарын байдлаар 16160 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1630 хэргээр буюу 11.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1135), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (243), байгаль хамгаалах журмын эсрэг (132), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (124) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний есөн сард 6258 хүн гэмтэж, 751 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 351 буюу 5.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 148 буюу 16.5 хувиар буурчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин