Гандангийн дэнжийг дахин төлөвлөнө
2012-10-13

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнжийн иргэдтэй уулзжээ. Гандангийн гадуурх гэр хорооллыг тохижуулах  гэж Хот байгуулалт, зураг төслийн  хүрээлэн, Гандан хийдийн удирдлага тус бүртээ зураг төсөл хийсэн байдаг байна. Гэхдээ тэр нь тухайн бүс нутаг дахь иргэдийн гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй өдийг хүрчээ. Гандангийн гэр хорооллын талаарх зураг төсөл ил тод байгаагүй  нь иргэдийг эндээс хэзээ нэгэн цагт хөөгдөх юм байна гэсэн түгшүүрт автуулж байжээ. Хөгжлийн төлөөх тэдгээр зураг төсөл тус хорооны иргэдийн оролцоогүйгээр хийгдэж байсан. Түүнтэй зэрэгцээд дангаараа, хоёр гурваараа дэд бүтцийг шийдэх гэж их цаг алджээ. Тэгвэл энэ гэр хорооллын өнөөдрийн өнгө төрхийг өөрчлөх шийдлийг Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн оролцоотой хийнэ гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ дахин төлөвлөлтийн зураг төсөл гараагүй байгаа тул иргэдтэй ойлголтоо ойртуулж нэгдсэн байр суурьт хүрэхийн төлөө энэ уулзалтыг хийв. Иргэдийг дахин төлөвлөлтөд орох төлөөллийн байгууллагатай болохыг үе үе сануулж байсан юм. Тэдний ийм байгууллагатай  нийслэлийн засаг захиргаа  хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн болжээ. Түүгээр зогсохгүй өөрийн өмчийн байшингийнхаа чанар чансааг нь сайжруулахад нь моргейжийн зээлд хамруулна гэдгээ хэллээ. Гандангийн дэнжид 862 хашаа байдаг. Түүний 812 –ынх нь газар өмчлөгдсөн. Үлдсэн 50 орчим айлын хашаа инженерийн шугман дээр байгаа тул иргэний өмч болоогүй байгаа юм байна.  Нийслэлийн Засаг дарга тус хорооны иргэдийн уулзалт дахин төлөвлөлтөд орох ажлыг эхлүүлнэ гэдэг урьдчилсан тохиролцоонд хүрснээр өндөрлөлөө. Дахин төлөвлөлтөд орсноор  эрүүл аюулгүй орчин бий болохоос гадна  иргэд дундаа бага сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж,  нийтийн эзэмшлийн засмал зам талбайтай болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
baatar:
uul ni 7 horoolliin gazart shine zasgiin opdonoo barival ih zugeer bgaam daa.ene asuudaliig batuul darga anhaaraldaa avah heregtei shuu
2012-10-15
аймаар их шээс үнэртэсэн газар бохир завааны туйл
2012-10-15
gannam style:
batvvl dargiig demjij ba sain ajillaj bga shvv ta ih ch ym hiij bga ard tvmenii chin ihenh toloolol taniig demjii bga ajilaad bai
2012-10-15
жжжжж:
гадаадын зочид ирхээр Гандан л дагуулж явдаг да. гэтэл бж бгаа царай нь ичмээр. Гандангийн дэнжид 2 давхраас илүү өндөр байши_н барих ёсгүй юм сан
2012-10-14
ba:
zov shde ! bat uuliig demjij bna. saihan sanaachlaga gargasan bna. hamgiin gol ni 7 hemjij 1 ogtol gedeg shig sain bodoj tolovloj baij hiigeerei gej zovloye !
2012-10-14
Zaya:
Zovoo zov. Gandan, Dnjiin myngin ailuudig us,tsahilgaan,nogoon baiguulanjtai,OO-iin asuudal shiidverlen saikhan orching bii bolgoj chadval irged bayrlana. Mon Juulchni gudamjind Parlamentih barilgatai bolbol yag hotin tovd saikhan gazar um bish uu.
2012-10-14
1234:
novsh uhsene tolovloj chadadin tolgogoi dilehgui salaglaal. pensinde suugaad ichehgyi baatrinhai nemegdel mongiig gydraad suuj bai.
2012-10-13
taivan:
bolj dee
2012-10-13