“Харцагууд” Азийн Аваргуудын цомын ээлжит тоглолтоо хийлээ
2012-10-17

Ливан улсын Бейрут хотноо болж буй 23 дахь удаагийн FIBA ASIA CHAMPIONS CUP буюу Азийн Аваргуудын цомд улсаа төлөөлөн анх удаа оролцож байна Энержи Ресурсын “ХАРЦАГУУД” баг хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Ливаны “Эль Рияди” – тай хийж 100 – 53 (28:14, 33:7, 16:15, 23:17) харьцаатай хожигдлоо. Тус тоглолтонд “ХАРЦАГУУД” багаас Д.Мөнхтүвшин (16 оноо + 4 сам.бөмбөг авалт), Б.Нэмэхбаяр (11 оноо + 2 сам.бөмбөг авалт), П.Болортулга (7оноо + 6 сам.бөмбөг авалт), Б.Одбаяр (9 оноо + 4 сам.бөмбөг авалт), М.Цолмонхүү ( 2 оноо + 3 сам.бөмбөг авалт), А.Тэмүүжин (3 оноо + 3 сам.бөмбөг авалт ), О.Золзаяа (5 оноо + 7 сам.бөмбөг авалт) тус тус авсан байна “ХАРЦАГУУД” баг 18/65 (28%) – тай довтолгоогоо амжилттай болгосон бол 3 онооны шидэлтээ 3/19 (16%) – тай шидсэн байна. Эсрэг багаас А.Ибрхаим (18 оноо) авч багаа тэргүүлсэн бол В.Аракжи (16 оноо), Л.Вудс (14 оноо) тус тус авч удаалсан байна. Хэсгийн нөгөө тоглолт Ираны “Махрам” болон Иракийн “Духок” – ийн хооронд болж 91 – 52 (29:12, 21:19, 21:8, 20:13) харьцаатай хожсон байна. Тэмцээний эхний 2 өдөр “ХАРЦАГУУД” баг хэсгийн хүчтэй өрсөлдөгчид болох Ираны “Махрам” болон Ливаны “Эль Рияди” багуудтай тулж хараахан ялалт авч амжаагүй тэмцээнээ үргэлжлүүлж байна. Сүүлийн 2 тоглолтоо харьцангуй сул гэж болохуйц багуудтай тоглох бөгөөд 2 хожил авах магадлалтай юм. Ингэсэн тохиолдолд цааш медалийн төлөө өрсөлдөх боломжтой болох билээ. Өнөөдөр “ХАРЦАГУУД” Туркмений “Белент Ашгабат ” – тай хэсгийн 3 дахь тоглолтоо хийнэ. Тус тэмцээнийг хоёр тойргийн дараагаар Ираны “Махрам” болон Ливаны “Эль Рияди” багууд 2 хожилтой тэмцээнийг хошуучилж байна. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин
Oogii:
Ene hojigdson ch gesen unheer Hartsaguud bolon Mongol ornii sagsan bumbugiin huvid madh tom ololt shuu ingej gadnii tom baguudtai nuur tulk bj l manai orond sagsan bumbug buur undur hugjih yostoi. Ukdsen togloltuudaa hojooroi amjilt.... Ene sport heden jiliin daraa gehed shal uur bolchihson bn aa manai orind cictemteigeer l beldmeer bn daa zaluuchuud bye byaldardaa bas anhaarah heregtei bn ..
2012-10-25
хуц аалз минь:
ТЭхх хол очиж хуц. дэмжих л хэрэгтэй шдээ багийн спортоо
2012-10-22
Suugi:
чи хол очиж хуц
2012-10-22
Suugi:
яахав дажгүй бна ш дээ гадагшаа явж туршлага судлана гэдэг чин том амжилт шүү би харцагын үнэн ч хөгжжөөн дэмжигч шүү за амжилт хүсий
2012-10-22
Mongoliin bagiin sport bol demii doo.shal yawuurgui. holbombog sagsan bombog gar bombog bol demii demii......harin emegtei volleyballoo l jaahan ood ni tatahaa boddoo.busad ni hereggui shu neeree
2012-10-19
хуц аалз минь:
ТЭхх хол очиж хуц. дэмжих л хэрэгтэй шдээ багийн спортоо
Suugi:
чи хол очиж хуц
amisgaa gej eniig l heldeg bhdaa onigoo boloh gesen yum shig yunda aiim yumand yavdag bnaa ulsiin neriig shorootoi hutgaj bn daa
2012-10-18
zochin:
uldsen 2 togloltondoo hojoosoi.Hojson ch gesen medaliin tuluu naidvargui l bhdaa
2012-10-17