А.Гансүх, Э.Бат-Үүл нар хамтарч ажиллана
2012-10-17

Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийг байгуулснаар нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон замын түгжрэлийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гарган  хөгжүүлэх зэрэг нийслэлчүүдэд аюулгүй, таатай амьдрах нөхцөл бүрдүүлэхээр талууд хамтран ажиллах юм. 2012 -2016 он хүртэл баримтлан хэрэгжүүлэх уг санамж бичигт авто тээвэр, авто зам, төмөр зам, агаарын тээврийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлд 40 орчим асуудалд хамтран ажиллахаар тусгасан бөгөөд  талууд харилцан тохиролцсоны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох юм. Тухайлбал, унадаг дугуйн зам барих, гэр хорооллын доторх авто замын сүлжээг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл, төлбөрийн цахим тасалбарын иж бүрэн систем нэвтрүүлэх, баруун талдаа жолооны хүрдтэй болон хуучин автомашины импортыг хязгаарлах, “эко” наалт бүхий тээврийн хэрэгслийг хотын төвийн автозамаар зорчих асуудлыг судалж шийдвэрлэх зэрэг асуудлууд  тусгагдсан юм. Түүнчлэн  “Богдхан- төмөр зам”-ын 170 км  суурь бүтцийг барьж байгуулах, улмаар одоо ашиглаж байгаа 35 км  төмөр замаар хөнгөн галт тэрэг /LRT/ явуулах, олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Зам, тээврийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар уг санамж бичигт заасан хамтын ажиллагааны чиглэл тус бүрээр нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийн явц, үр дүнг хагас жил тутам хэлэлцэж дүгнэх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
galaa:
Chi duugui l suuj bai...cham shig hun muulahaas uur yum medehgui bandi bish..naad hun chini hangalttai sain ajlaa hj bgaa...
2013-05-24
xuiten bolloo baga nasnii xuuxduudee zoomoor bna dugaariin xyazgaarlaltaa bolimoor yum avtobusand jaaaxan xuuxed baitugai tom xumuus ni chixeldej uxex gj bxad tsetserleg surguuliin xuuxduudee avaad yaj yavaax yum be zamiin kompaniudiin ajlaa xiigeeguin toloo ard tumen xogshin zaluu xuuxedgui xoxirch bx da yaadag yum be ene chini ariun yaavdal u teneg bat uul guai uul xezee ch nariig xaadag shu de bidend NAR xeregtei bna
2012-10-17
chamaas iluu hiidgee hiitsen odoo ch ih yum hiij bgaa hun. huduunii mal min net eer hun shuumjilj hutsaj bhaar nutag yawj honio oligtoihon hariul
2012-10-17
so segtei cham shig yumnuud l zam taglaad bdiisht yaag unendee
2012-10-17
otgoo:
Batuul ajilaa hiigeechee hudlaa yarial yavaad bh uym
2012-10-17
galaa:
Chi duugui l suuj bai...cham shig hun muulahaas uur yum medehgui bandi bish..naad hun chini hangalttai sain ajlaa hj bgaa...
chamaas iluu hiidgee hiitsen odoo ch ih yum hiij bgaa hun. huduunii mal min net eer hun shuumjilj hutsaj bhaar nutag yawj honio oligtoihon hariul
zov:
Zov zov japan mashinuud dandaa 10 jil boltson segnuud bas joloo barij yawaa humuusni zam golj yawdag hasah heregtei
2012-10-17
so segtei cham shig yumnuud l zam taglaad bdiisht yaag unendee
BURUU RULITEI MASHINUUDIIG XORIGLO GEED BGAA HUMUUS T 1 UU. TA NAR. ZUV RULITEI YAMAR OLIGTOI MASHIN BN HELDEE TA NAR. BNGA YAMBIIJ BDAG SOLONGOS SEGNUUD. BENZINII LUU AMERIK MASHINUUD, SELBEG N TENGERIIN UNETEI GERMAN EUROPE TEREGNUUD HEREGLEE DAAXUU
2012-10-17
click:
баруун талдаа жолоотой гэвэл Оросын сэг эсүүл солонгосын сэг унах нь дээ. ЯПоных хэдийгээр хуучин ч гэсэн хэдэн жилдээ л гар хүргэхгүй түүнээс гадна утаа энэ тэр нь ч бага юм. Нэгэнт л машинууд нь тийм олноороо буруу талдаа жолоотой болцын бол дүрмээ зүүн гарын болгооч
2012-10-17