Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн" Lexus-570" маркийн автомашин унахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тиймээс хотын даргын Lexus-570 маркийн аьтомашиныг дуудлагаар худалдахаар болжээ. Уг автомашиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах гэнэ. Дашрамд дурдахад, энэхүү автомашиныг нийслэлийн өмнөх Засаг дарга албан хэрэгцээндээ унаж байсан аж.
Д.Цэцэг