Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2012-10-20

"Нарны гүүр" ашиглалтад орсонтой холбогдуулан "Энхтайваны гүүр"-ээр дамжин явдаг нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийг "Нарны гүүр"-ээр явуулах, хотын төвийг нийслэлийн Хан-Уул дүүрэгтэй шууд холбох зорилгоор зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, М:8Б "Яармаг-Нарны гүүр-Боловсролын их сургууль", М:25Б "Баянхошуу-Вокзал-ТЭЦ 3", М:30 "Япон цэргийн цогцолбор-Вокзал-Зайсан", М:47 "3,4 дүгээр хороолол-Вокзал-ТЭЦ 3", мөн "Био-Нарны гүүр-Энхтайвны гүүр", "Туул тосгон- Нарны гүүр-Энхтайвны гүүр", "Өлзийт-Нарны гүүр-Энхтайвны гүүр " чиглэлийн нийтийн тээвэр "Нарны гүүр"-ээр дамжин явж байхаар болжээ. Д.Туяа
Shuud.mn
Сонин хачин