Иорданд халдлага хийхээр зэхэж байсан алан хядагчдыг баривчилжээ
2012-10-22

Иорданы нийслэл Амман хотноо өрнөдийн орнуудын элчин сайдын яамдууд болон гадаадынхан өргөнөөр үйлчлүүлдэг худалдааны төвд зэвсэгт халдлага хийхээр төлөвлөж байсан 11 этгээдийг баривчилсан тухай тус улсын холбогдох албаны эх сурвалжаас мэдээлсэн тухай BBC агентлаг уламжилжээ. Иорданы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Самих Мааятагийн хэлснээр тэрхүү этгээдүүд алан хядах ажиллагаандаа ашиглах зэр зэвсгээ дайн самуунтай байгаа хөрш орнууд болох Сири, Иракаас оруулж ирсэн гэжээ. Мөн тэдгээр алан хядагчид Аль Каидагийн доод шатны удирдлагуудтай холбоо тогтоож заавар зөвлөгөө авч байсан байж болзошгүй гэнэ. 2005 онд Иорданы нийслэл Амманд Аль Каидагийн амиа золиослогчид нэгэн зочид буудалд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй иргэд амиа алдаж байсан эмгэнэлт явдал болсон. Тэгвэл тэрхүү халдлагын яг ойн дээр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 9-нд дээрх алан хядагчид аймшигт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлдэж байжээ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
шал худлаа тархийг хөл гар, хуруу хумстай нь хамт угаасан ээлжит шоу
2012-10-22