Их Британийн Хатан хааныг нас барвал хэрхэн мэдээлэх ёстойг зааварчилжээ
2011-11-01

Их Британийн Хатан хааны эх, хатагтай Елизавета Боуз-Лайоныг нас барсан тухай мэдээллийг BBC-гээр хүргэсэн хөтлөгч саарал хүрэм өмсөж, улаан зангиа зүүсэн нь хэрхэвч давтаж болохгүй алдаа гэж үзсэн байна. Британийн олон мянган иргэн Хатан хааны гэр бүлийн эмгэнэлт мэдээг ийм хувцастайгаар хүргэж болохгүй хэмээн тус телевизэд гомдол мэдүүлжээ. Хөтлөгч Питер Сиссонс ч энэхүү явдлаас ихээхэн сургамж авсан гэнэ. Ингээд ВВС-гийнхэн гэнэт Их Британийн Хатан хаан өөд болсон тухай мэдээ ирвэл ямар хувцас өмсөж, ямархуу дүр төрх, аялга хэмнэлээр олонд хүргэх ёстойг хөтлөгчдөдөө тусгайлан зааж, зааварчилжээ. Их Британийн Хатан хааныг өөд болсон тухай мэдээг унших хөтлөгч нь хар өнгийн хүрэм, цагаан цамц өмсөж, хар зангиа зүүх ёстой юм байна. ВВС-гийн агуулахад яг энэ явдалд тусгайлан зориулсан ийм өнгийн хувцас хадгалагдаж байдаг ажээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
dongio mal mini. hochlogch ni surgamj avsan gej bgaa bizdee. teheer uhsen bolood l tehk heldeg yum bgaa bizdee. oilgoj unshaach. yum unshihdaa hurtel belen yum harchih yum. IQ-gaa hogjuul mal aa
2011-11-07
oilgoj unshaach malaa
2011-11-01
uhsiim uu uheeguim uu ?
2011-11-01
oilgoj unshaach malaa