Л.Болд Зээлийн банкны удирдах зөвлөлийн гишүүнтэй уулзлаа
2012-10-24

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Сэргээн босголтын зээлийн банкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Н.Клоппенбургтай уулзаж, монгол, германы эдийн засгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар санал солилцов. Тус банк манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайлбал хөгжлийн бодлогын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Дарханы ДЦС болон нийслэл хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд ирэх жилүүдэд германы хувийн хэвшлийн компаниудыг Монголын уул уурхайн салбарт  үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилтийн боломж олгох ажил зохион явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Уулзалтын үеэр хоёр тал нүүрс шингэрүүлэх төслийн санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, ойрын үед энэ тухай германы холбогдох пүүс компанитай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиров. Мөн Оюутолгой, Тавантолгой төсөлд германы пүүс компаниудын үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар болон коксын үйлдвэр байгуулах, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах боломжийн тухай санал солилцлоо. Сэргээн босголтын зээлийн банкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Н.Клоппенбург нь банкныхаа төлөөлөгчдийг тэргүүлэн энэ зун манай улсад зочилсон бөгөөд тус банк  төлөөлөгчийнхөө газрыг өргөтгөж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байгаа юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Zasgiin gazart shurgalsan GOLOMT bankni toloologch.
2012-10-25
Голомтынхоо ажлыг амжуулж яваа байлгүй дээ
2012-10-24
нэмжээ:
гадаад явах лимит яалаа ерөнхий СААДаа
2012-10-24
Bi:
Gadaad yavdliin yamnii said bolchixood Boi-n ajliig xiiseer l baix um daa
2012-10-24