Уурхайн дарга буруугаа хүлээсэнгүй
2012-10-25

Шинэ Зеландын  “Pike River”  нүүрсний уурхайд  2010 оны арваннэгдүгээр сарын 19-нд  дэлбэрэлт болж  29 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний зэрэгцээ,  уурхайчдыг хөдөлмөрийн  хүнд нөхцөлд ажиллуулж байсан зэрэг үндэслэлээр буруутгагдаж буй уурхайн дарга өнөөдрийг хүртэл өөрийгөө буруугүй хэмээсэн  зүтгэсээр байгаа аж. Бараг зуун жилийн турш олборлолт явуулж буй энэ уурхай өдгөө хамгийн тааруухан уурхайнуудын нэг болжээ. Уурхайн захирал Петр Витталлд  Шинэ Зеландын шүүх 14 жилийн  ял оноосон. Харин түүний давж заалдах шүүх хурал  ирэх  оны гуравдугаар сарын 14-нд товлогджээ. Түүнчлэн шүүхээс түүнд 204 мянган  ам.долларын  шийтгэл ногдуулсан.  Гэвч тэрээр энэ ялын шийдвэрт эсэргүүцсэн  байр суурьтай байгаагаа илэрхийлсэн хэвээр байгаа юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин