Испанид ажилгүйдлийн сөрөг үр дагавар ихэсч байна
2012-10-30

Он гарснаас хойш зах зээлийн судалгаагаар оны сүүлийн хагаст ажилгүйдлийн хэмжээ ихэсч байгаа бөгөөд ажилгүйчүүдийн  дийлэнх нь залуучууд байгаа аж. Оны гуравдугаар хагасаас ажилгүйдэл 25 хувьд хүрч нэмэгдсэн бөгөөд энэ нь гурван сарын  өмнөхтэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгдсэнийг Испанийн Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн таван жилийн хугацанд Испанид ажилгүйдэл найман хувиар өссөн байна. Энэ нь Испанийн хөдөлмөрийн насны гурван хүн тутмын нэг нь ажилгүй байгаа гэсэн үг юм. Нийт ажилгүйчүүдийн 52 хувийг 16-24 насныхан эзэлж байгаа аж. Зөвхөн Испанид төдийгүй Евробүсийн орнуудад ажилгүйдэл их байгаа бөгөөд статистик мэдээллээр нийт 18.2 сая хүн эрхэлсэн  ажилгүй байгаа аж. Ажилгүйдлээс үүдэн худалдан авалт багасаад  буй. Мөнгөний эргэлт муудснаас эдийн засгийн хямралд евро бүсийн орнууд хүчтэй цохилт болсоор байгаа билээ. 2008 оноос хойш сэргэж чадахгүй байгаа Испанин эдийн засаг ийнхүү удаах хүндхэн нөхцөлд шилжээд байна.  Хэдийгээр Евробүсийн орнууд эдийн засгийн дэмжлэг үзүүлж байгаа ч  ажлын байрны тоо өсч чадахгүй байгаагаас эдийн засаг сэргэж чадахгүй удаж байгаа гэж тайлбарлах хүмүүс олон байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин