Тейлор Свифт үгээр илэрхийлэмгүй мэдрэмж хайж явна
2012-11-01

Өдгөө 22 настай супер од, залуу дуучин Тейлор Свифтийн зураг арванхоёрдугаар сард гарах Cosmopolitan сэтгүүлийн нүүрийг чимэх юм байна. Тэрээр сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд тэрхүү ярилцлагад түүнд хамгийн хэрэгтэй зүйлс болоод, юуг тэвчиж чаддаггүй болон хамгийн сонирхолтой нь түүний үерхэл, найз залуу гэх мэт нарийн зүйлсийн тухай ч ярилцжээ. Тэрээр уг ярилцлагадаа “ Надад хамгийн их хэрэгтэй зүйл бол үгээр илэрхийлэхийн аргагүй, хүмүүсийн хоорондыг нэг тийм тааламжтай мэдрэмж хэрэгтэй. Яг тийм сайхан мэдрэмж миний амьдралд тун цөөхөн тохиосон, хэрэв хэн нэгнээс дахин тийм  сайхан  зүйл мэдрэх юм бол тэр  хүнтэйгээ үүрд хамт байх болно” гэж ярьжээ. Залуухан үзэсгэлэнт  бүсгүй хэд хэдэн дурлалын дуулиан тарьсан. Тэрээр энэ тухайдаа ч хариулт  өгсөн бөгөөд “Би  олон янзын дурлалтай учирсан, тэдгээрийн ихэнх нь сунжирсан тодорхой бус тийм л  харилцаа байсан. Тиймээс иймэрхүү төрлийн утгагүй, тодорхой бус харилцаа надад үнэндээ сонирхолтой санагддаггүй” гэжээ.   Э.Мөнхнасан      
Shuud.mn
Сонин хачин