Иргэдийг орон сууцжуулах Үндэсний хороо хуралдав
2012-11-03

Засгийн газрын 2012 оны аравдугаар дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан. Ерөнхий сайдаар Үндэсний хороо ахлуулсан анхны хуралдаанаа хийж “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх” ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар,  “Орон сууцны шинэ хотхон, хорооллыг барьж байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга, хорооллыг буулган дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах” ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар, “Гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлэх ”ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ахлуулан тус тус байгуулсан байна. Эдгээр ажлын хэсгүүд тухайн асуудлыг нарийвчлан ярилцаж, тодорхой шийдэлд хүрсний дараа Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байхаар тогтжээ. Мөн Богд уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох, орон сууцны хотхон, хороолол барих газруудыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргах асуудлаар Байгаль, орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Navchaa:
S. Bayariin Xuland avch ogson housiig yax ve
2012-11-04
Delger:
Zaisan bugsen MAN bol AN gishuudiig ilchleese
2012-11-04
huraldav:
...HURALDAV... HURALDAV... HURALDAV... AHIAD HHHURALDAV.... HURALDAV... HURALDSAAR... HURALDSAAR... BAS DAHIN HURALDSAAR... DUUSADAGGUI HURALDSAAR.... HURAL DUUSAAD L YU HURALDSANAA MARTSAAR.... AHIAD L HURALDSAAR...
2012-11-04
Энэ шоугаа зогсоо. Худлаа байрны үнэ хөөрөгдөөд гай болоод байх юм
2012-11-03
Ламка:
Шинэ засгийн газар сонгуульд мөрийн хөтөлбөрөө болгож орсон олон шинэлэг ажлуудыг хийхээр зорьж байгаад баяртай байна.Зоримог шийдвэрүүд гаргаж байгаа нь сайн хэрэг.Даанч эх орноо хөгжүүлнэ гэж амлаж гарч ирчээд хийх гэсэн ажил болгонд хориг саад учруулж байгаа МАН-ын бүлгийг яалтай билээ. Төрийн эрхэнд байхдаа өөрсдийн хэлж ярьж байсныхаа шал эсрэг зогсоцгоох юм.Эдэнд эх орны хөгжил цэцэглэл ард түмний сайн сайхан амьдрал яахаараа харшилдаад байдгийг мэдэхгүй юм.Ямарч байсан өөрсдийнх нь бүлгийн эрх ашиг гэж нэг юм хангагдахгүй бол ард түмэн ч, эх орон ч хэрэг байхгүй л гэж үздэг аймаар бодлоготой юм байна гэдгийг л сайн ойлголоо.Ардчислан хөдөлгөөн үүсэж гарч ирэхдээ аав ээж минь энэ намаар хүмүүжсэн билээ бид ч энэ намын л бүтээгдэхүүн билээ ардчилсан зарчимд нийцэхгүй юм, төрийн уламжлагдах шинж чанарыг ч бодолцоод МАХН-ыг улс төрийн тавцангаас нэг мөсөн арчаагүй билээ. Тэр үед ах намыг улс орныг хөгжүүлэх замд ийм олон жил хөндөлдөж хэвтэнэ гэж залуу ардчилагчид бодоогүйгээс өнөөгийн хөгжлийн хоцрогдол, тээг тушаа болсон МАН гэдэг бул хар чулууг бөх бат суулгаж орхисон нь гачлантай.Одоо наадуулыгаа зүүгдээд чангаагаад байвал сэгсэрч орхиод урагшаа зүтгээд байхаас өөр арга алга шив дээ. Мөн ч их саад болно доо.
2012-11-03