Японы эдийн засгийн өсөлт удааширч байна
2012-11-12

Япон дэлхийн эдийн засгийн удаашралд автлаа Энэ оны гуравдугаар хасаст дэлхийн эдийн засаг бүхэлдээ удаашралд орсон, эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй дүр зураг харагдаж буй. Үүний нөлөө хүчирхэг эдийн засагтайд тооцогддог Япон улсад ч туслаа. Мэдээж хэрэг өмнөд хөршийн эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа юм. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувь буурчээ. Харин  өмнөх гурван сартай харьцуулж үзвэл 0.9 хувиар буурсан  байна. Гэвч энэхүү эдийн засгийн удаашрал болоод, уналтын байдлаас гарахын тулд засгийн газраас дэмжлэг үзүүлж эдийн засгийн бууралтад өртөхгүй байхаар чармайн ажиллаж байгаа юм. Харин энэхүү байдалд орох болоод буй шалтгаан нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөхөд гол нөлөө үзүүлэх үйлдвэрлэл болоод байгаа. Японы эдийн засгийн томоохон ачааг үүрдэг машин үйлдвэрлэлийн салбарын экспор буурсан нь энэхүү тааруухан үзүүлэлт  гарах үндсэн шалтгаан болоод байна. Мөн түүнчлэн Япон төв банк санхүүгийн чөлөөт байдлыг хадгалах, улсын мөнгөний нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм. Дэлхий нийтээрээ эдийн засгийн удаашралд автаад байгаа бөгөөд, өнөө үеийн хамгийн хүндхэн  байдалд евро бүсийн орнууд ороод байгаа. Үүнээс шалтгаалан Японы мөнгөн тэмдэгтийн ханш буураад байгаа нь тус улсын эдийн засагт мөн  нөлөө үзүүлж байгаа. Э.Мөнхнасан              
Shuud.mn
Сонин хачин