Шорон бол миний гэр
2011-11-02

Өчигдөр Гуангжү хотын цагдаагийн газар нэгэн хоолны газарт эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр Жонг хэмээх залууг саатуулжээ. Тэрээр өмнө нь 36 удаа  гэмт хэрэгт холбогдон 1970 оноос хойш амьдралынхаа 32 жилийг шоронд өнгөрөөсөн ажээ. Тэрээр надад хамаатан садан байхгүй, би шоронгоос гарахаараа шоронд ажил хийж олсон мөнгөөрөө амьдардаг. Шорон миний гэр болсон учраас намайг шорон руу минь оруулаад өгөөч хэмээн цагдаагийнханд хэлсэн байна. Тэрээр шоронгоос суллагдаад дөнгөж 7 хоногийн дараа энэхүү хэргийг үйлдсэн ба 1 жилийн өмнө бас л иймэрхүү хэргээр шоронд орж байсан юм байна.
Shuud.mn
Сонин хачин