Монгол сэтгүүлч Дэлхийн шилдгийг тодруулна
2012-11-13

2012 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн нэр тодрох цаг ойртсоор байна. Энэхүү шагналыг ФИФА-гийн гишүүн улсуудын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, спортын сэтгүүлч гэсэн нэг улсаас гурван хүний санал авч шалгаруулдаг билээ. Дасгалжуулагч, ахлагч нарын саналыг ФИФА, сэтгүүлчийнхийг "France Football" сэтгүүл хариуцан явуулж байна. "France Football" сэтгүүлээс ирсэн хүсэлтийн дагуу Монгол Улсыг төлөөлөн Олон улсын спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ саналаа дараах байдлаар илгээжээ: Оны шилдэг хөлбөмбөгч 1. Лионель Месси- Аргентин, Барселона 2. Андреас Иньеста- Испани, Барселона 3. Робин ван Перси- Голланд, Арсенал-Манчестер Юнайтед Оны шилдэг дасгалжуулагч 1. Висенте Дель Боске- Испани 2. Жозе Моуриньо- Реал Мадрид 3. Роберто Ди Маттео- Челси М.Сугар-Эрдэнэ 1995-2010 онд "Таван цагариг" сонинд спортын сэтгүүлчээр ажиллаж, Нагано-1998 өвлийн олимпийн наадам, Бусан-2002 Азийн зуны спортын наадам сурвалжилсан туршлагатай сэтгүүлч юм. Сүүлийн жилүүдэд www.infomongolia.com вэбсайтын редактороор ажиллаж байна. Тэрээр сүмогийн үг хэллэг, үүх түүх, дүрэм журам, дэг ёсыг Монголын спорт сонирхогчдод анх сурталчилан таниулсан төдийгүй "Сүмод шингэсэн Монгол хөлс" номоо 2012 онд уншигчдын хүртээл болгосон билээ. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Ene chin harin jinhene mal bnadaa. Yahaaraa CR7 hasagdchihdag bnaa. Todorhoi yuman deer
2012-11-17
sn bn:
yostoi shn yma
2012-11-13