"ДЦС-4" ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх гэрээнд гарын үсэг зурлаа
2012-11-13

"ДЦС-4" ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.  Энэхүү гэрээнд хоёр талаас “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн “УТЗ” компаний ерөнхий захирал Сорочан Игорь Павлович нар гарын үсэг зурсан. Мөн уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд В.В.Самойленко нар оролцсон юм. Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаас өмнө салбарын яамнаас хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь 70 сая ам долларын өртөг бүхий  энэ төсөл юм. Энэ оны есдүгээр сард тус ДЦС-ийн төлөөлөгчид "Уралын турбины завод"-д айлчилж турбиныг нийлүүлэх  гэрээний үнийг эцсийн  байдлаар тохирсноор   төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70  сая ам долларт багтаахаар болсон байна. Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх, энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын  хэрэглээний өсөлтийг хаах  буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zavod,s gadna osol avaar gej dandaa bichne yarina,,, gesnees ingej gal untraah tudiid hurungu urj zardal gargaj baihaar oligtoihon uhas geed 5.gaa bosgochih uhaan dutaad,, gazar ene terheneer shaltaglaad baih yum da ulsyn tuluu haa ch gazar edelj bolno
2012-11-15
Zavod gej orosoor bichih yum. Uildver geed mongoloor bichij bolohgui bn uu..ain..
2012-11-13
АЛТАНХУЯГ Ч "ГАЛ УНТРААХ" АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЯАРАЛТАЙ АВЧ БАЙХ ШИВ
2012-11-13