Лампард Хятадад тоглох уу?
2012-11-15

Английн "Санди Миррор" сонины мэдээллээс үзэхэд Хятадын "Гүижоү Ренхе" клуб 2013 оны эхний сард "Челси" клубийн хагас хамгаалагч Фрэнк Лампардыг авах тохиролцоонд хүрчээ. Хятадын клуб энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "Лампард манайд ирэх нь тодорхой болсон, хэлэлцээр амжилттай хийгдсэн" гэсээр байгаа юм. "Челси"-тэй байгуулсан гэрээ нь энэ улирлын сүүлчээр дуусах Лампард уг наймааны талаар хараахан мэдээлэл хийгээгүй төдийгүй түүний агент, "Челси"-гийн дасгалжуулагч Р.Ди Маттео нар үүнийг үгүйсгэжээ. Хятадын лигт "Челси"-гийн шилдэг од Николя Анелка, Дидье Дрогба очоод байгаа бол Фрэнк хамгийн алдартай Англи тоглогч болон очих нь. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар түүний нас болон Хятадын клубийн өгч чадах асар их хэмжээний цалин л энэ наймааны гол хүчин зүйл байх гэнэ. Лампардын буурь сэлгэх тухай яриа өнгөрөгч гуравдугаар сараас хойш тасраагүй бөгөөд Хятадаас гадна АНУ-ын лигт Дэвид Бекхэмийн орлох тухай хов жив гарсаар байгаа билээ. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин