Гаитид хүнсний хомсдол нүүрлэж байна
2012-11-15

Хар салхины улмаас Карибын тэнгис орчмын орнуудад 54 хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээ бий. Сэнди хар салхины улмаас Гаитид хүнсний хүрэлцээгүй байдал үргэлжилж байна. Одоогийн байдлаар 1.5 сая хүн хүнсний хомсдолтой байдалд амьдарч байгаа юм. Энэ байдал ирэх онд ч үргэлжлэх хандлагатай байна. Зөвхөн хар салхины нөлөөгөөр бус энэ онд ургац муутай байсан нь нөлөөлөх томоохон хүчин зүйл болоод байгаа юм. Өнгөрсөн 2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр их хэмжээний хохирол амссан нь  одоо ч тус улсын  эдийн засаг болон бусад салбарт нөлөөлсөөр байгаа. Одоогийн байдлаар 21 мянга гаруй иргэн орон гэргүй, хүн  амын 70 орчим хувь нь амтат төмс, гадил, эрдэнэ шишээр голоо зогоож байна. НҮБ-аас Гаитийн засгийн газарт 39 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа юм. Үүгээр нэн түрүүнд хүнсний тусламж үзүүлэх юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин