Орхон аймагт хөнгөн атлетикийн зориулалтын замтай болно
2012-11-16

Монголын хөнгөн атлетикийн холбооны санаачилгаар Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн тартан зам тавигдах асуудал шийдэгдэж, Орхон аймгийн Эрдэнэт хотын 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг сонгожээ. Монголд тартан зам тавих гүйцэтгэгч "Mondo" компанийн мэргэжилтэн хэд хэдэн аймгаар явж судалсны эцэст Эрдэнэт хотноо тус замыг тавихад тохиромжтой болохыг тогтоосон юм. Тиймээс Орхон аймгийн БТСГ-аас тус замыг тавихад шаардагдах бүх зүйлсийг аймгийн засаг даргын тамгын газартайгаа хамтран гүйцэтгэхээр боллоо. Тус замыг тавихад Орхон аймгийн БТСГ-аас резин зам байрлуулахад бэлэн болсон асфальтан талбайг тэгшлэх, мөн ус зайлуулах хоолой болон гараа барианы дөрвөн байрлалд цахилгаантай холбогдсон хэсэг зэргийг бий болгох юм байна. Эдгээр ажлуудад нийтдээ 600 гаруй сая төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчихсан байгаа бол тус хөрөнгийг 2013 оны улсын төсвөөс гаргахаар төлөвлөжээ. Ингээд гурван талд хамтын ажиллагааны хүрээнд Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн тартан замыг 2013 оны долдугаар сарын дунд гэхэд бий болгож, хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болно. Ж.Бат
Shuud.mn
Сонин хачин
kk:
ertnii romiin tsengeldeh bishuu .kk gaduur ni modon hashaa barisan yumaadaa ..yanz ni ...GADNII TOHIJILTIIG NI SAIN HIIGEEREI TER GUILTIIN ZAR TAVIHDAA ZA YU ...
2012-11-17
zochin:
yaduu torhtei umaa, gadna dotnii tohijiltgyi iim l um hiih um daa manaihan.
2012-11-16