Хоёр дахь Гамлет
2012-11-17

Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа 33 жилийн дараа сүр дуулиантайгаар тавигдсан “Гамлет” жүжгийн гол дүрд тоглож, Монголын сонгодог урлагийн түүхэнд хоёр дахь Гамлет болсон жүжигчин бол С.Болд-Эрдэнэ. Тэрээр 33 жилийн өмнө Ардын жүжигчин Л.Жамс­ран­жав гуайн бүтээсэн дүрийг ийнхүү дахин амиллуулсан юм. Түүнийг Гамлетийн дүрийг гайхалтай бүтээж чадсан хэмээн үзэгч олон бахархаж байсан. Тэрээр Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр "Алтангадас" одонгоор энгэрээ мялаасан бөгөөд энэ өдөр түүний ээж н.Нэргүй мөн л "Алтангадас" одонг энгэртээ гялалзуулсан билээ. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин