Монгол бүргэд БНСУ-д өвөлжинө
2012-11-18

Өнгөрсөн оны  өвлийн эхний  хүйтэн өдрүүдэд БНСУ-ын Кёнгиду, Пажү , Жонгдангмён  дахь дархан цаазтай ууланд байдаг бүргэд шувууны үүрэнд , Монголоос гурван бүргэд очиж өвөлжсөн  аж. Тэдгээр бүргэдүүд анх очихдоо хоол тэжээлийн дутагдалд орж,  бага зэрэг гэмтсэн байсан гэнэ.  Тус дархан цаазтай уулыг хариуцсан мэргэжилтнүүд шувуудыг өвлийн турш тэжээн эмчилж байжээ.   Шувууд өнгөрсөн гуравдугаар сард Хятад, Хойд Солонгосоор дамжин Монгол руугаа буцсныг,  тэдний хөлд зүүж орхисон GPS-ээр тодруулсан байна. Харин тэдгээр  гурван бүргэдийн  нэг нь өчигдөр ганцаараа  Солонгос улсад байх үүрэндээ очсон гэнэ.   Тус дархан цаазтай уулын мэргэжилтний хэлснээр “ Уг шувуу Хятад, Хойд Солонгосын газар нутаг дээгүүр хамгийн ихдээ  4800m өндөрт,  1700㎞ замыг туулан , өдөртөө дунджаар  340㎞ зам нисэж ирсэн. Манай улсаар жил болгон  дайран өнгөрдөг 2000 гаруй бүргэдийн нисэж яваа замыг тодруулахаар шувууны хөлд суулгасан  GPS ,  маш сайн ажиллаж байгааг Монголоос буцан  нисэж ирсэн бүргэдэнд суулгасан GPS-ийн туршилтаар мэдлээ. Түүнийг энэ өвлийн турш хамгаалалтандаа авч байгаад хавар нутагт буцаана” хэмээн мэдэгджээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Ichej amidraach:
ichdeggui garaa. Hunii medeeg ter chigeer ni huulaad tavichihdag, ichij amidarahaa medeheee bolichihoo
2012-11-19