Жессика Симпсон 30 кг жин хаяжээ
2012-11-19

Шинэхэн ээж жүжигчин Жессика Симпсон охиноо төрүүлснээсээ хойш олны нүдэнд өртөж харагдсан нь тун цөөхөн. Тэрээр төрснийхөө дараа даруй 30 кг нэмж таргалсан байсан юм. Бяцхан охиноо тээснээсээ хойш ийнхүү таргалаад байсан тэрээр саяхан олны өмнө дүү Ашли Симпсоны хамт олны өмнө гарсан. Тэр үед жүжигчин бүсгүй урьдын адил гоолиг сайхан бие галбиртаа эргэн орсон байжээ. Жессика өөрийн жингийн талаар ердөө сар гаруйхан хугацаанд маш сайн хичээсний үр дүнд эргэн хэвийн жиндээ хүрсэн тухай ярьсан гэнэ. Түүний хувийн эмч хэлэхдээ ямар ч хүн төрснийхөө дараа үр дүнтэй хичээллэж чадвал ийм үр дүнд хүрэх боломжтой гэдгийг хэлжээ. Тэрээр богино загварын тод яагаан өнгийн хүрэм өмсөж,  бие барьсан жинсэн өмд өмссөн байсан нь түүнийг улам ч  эрч хүчтэй цоглог харагдуулж байсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин