АНУ-д биеийнхээ гадна зүрхтэй охин төржээ
2012-11-23

АНУ-ын Техас муж улсын бяцхан охин Одрина Карданес төрөлхийн ховор өвчинтэй төрсөн байна. Тодруулвал, охины зүрх нь цээжнийхээ гадна байжээ. Ийм согог найман сая төрөлтөд ганцхан удаа тохиолддог байна. Ингэхдээ  энэ ховор өвчинтэй хүүхдийн 90% нь төрөх үедээ, эсвэл эхний өдрөө нас бардаг ажээ.  Харин Хьюстоны эмнэлэгт  Одринад олон цагийн маш хүнд  мэс засал хийж, ингэснээр тэр амьд гарч, одоо бие нь дээрдэж байгаа гэнэ. Мэс засал хийхэд зүрх-судасны мэс засалчид, гоо сайхны заслын мэргэжилтнүүд болон хүүхдийн эмч нар оролцсон байна. Эмч нар зүрхийг зөв байрлуулж чаджээ. Хүүхдийн ээж жирэмслэлтийн 16 дахь долоо хоногт эхо-гийн шинжилгээ хийлгэхдээ  энэ аймшигт согогийн тухай мэдсэн байна. Эмч нар жирэмслэлтийг таслах, эсвэл хүүхдээ тээж, амьд гарахгүй гэдгийг мэдэн, түүнийг төрүүлэхийг эмэгтэйд санал болгожээ. Түүнчилэн зүрхэнд байр гаргаж өгөхийн тулд төрөөгүй байгаа охины цээжийг цоолохыг бас санал болгосон байна. “Ийм явдалтай улаан нүүрээрээ тулаагүй цагт  шийдвэр гаргахдаа эх хүн юу мэдэрдэгийг та хэзээ ч ойлгохгүй” гэж ээж нь хэлжээ. Одрина таван долоо хоногийн өмнө төрснийг мэдээлж байна.  Ингэхдээ түүний ээж Эшли охиныгоо “миний гайхалтай хүүхэд” гэж дууддаг аж. Эмч нарын хэлснээс үзвэл, энэ нь охины хувьд сүүлчийн мэс засал биш  ажээ.  Өвчинөөс үүдэлтэй байдлыг засахын тулд ойрын жилүүдэд түүнд бас хэд хэдэн удаа мэс засал хийх шаардлаагатай гэнэ. “Охины зүрх цээжнийхээ гадна байсан хэдий ч,  тэр нэмэлт хүндрэл учруулж болох бусад хамшинж юмуу генетикийн өвчингүй төрсөн юм. Урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь эрт  байгаа хэдий ч, одоо Одринагийн бие өдрөөс өдөрт сайжирч байна” гэж охинд мэс засал хийсэн Хьюстоны эмнэлгийн хүүхдийн зүрхний эмч, доктор Каролина Альтман хэлжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин