Манайхан солонгос бөхөөр барилдана
2012-11-23

Энэ сарын 26-наас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд БНСУ-д шырим бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болох гэж байна. Монгол бөхчүүд чамгүй амжилт үзүүлдэг тус төрөлд энэ удаа улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Одгэрэл, аймгийн заан Л.Батзориг нар оролцохоор өнөөдөр Солонгосыг зорьж байгаа юм. Эдгээр бөхчүүдийн дасгалжуулагчаар чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбат оролцоно. "Шууд" телевизийн спортын албаны сэтгүүлчид уг тэмцээнийг газар дээрээс нь сурвалжлахаар баг тамирчидтай хамт мордож байна. М.Бүүвэй
Shuud.mn
Сонин хачин
manai ulsaas suraggui bukhchuud orj bgaa yum bn. amjilt huleegeed hudlaa bhaa. usuhuu zaan bayanmunkh nar l magadlal bj bgadgui yum
2012-11-23