Ч.Хүрэлбаатар: АН-ын хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гарлаа
2012-11-26

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Увс аймгийн УИХ-ын сонгуулийн 15-р тойргийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал  өнгөрөгч баасан гарагт тус аймгийн шүүхэд болж дуусч, шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлаар, Увс аймагт болсон 2012 оны Улсын их хурлын сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан, сонгуулийн хуулиар хориглосон бэлэн мөнгөний амлалтыг өгсөн, Төрийн албан хаагчдыг татан оролцуулсан зэрэг маргааныг хэлэлцсэн байна. Уг маргаанд хариуцагчаар  УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар татагдсан юм. Шүүхийн шийдвэрийн талаар УИХ-ын  гишүүн  Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Шүүхийн шийдвэр аль талд гарсан бэ?

-Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд 14 цаг үргэлжилсэн хуралдаанаар  Б.Чойжилсүрэн бид хоёрт холбогдох  маргааныг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, АН-аас шүүхэд гаргасан Б.Чойжилбүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, хоёрдугаарт, УИХ-ын гишүүнээр тооцсон сонгуулийн тойргын хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэлэлцээд   АН-аас гаргасан хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Харамсалтай нь  өнөөдөр зарим цахим хэвлэлээр шүүхийн шийдвэрийг  илт   буруу мэдээлсэн.  Зарим нэг  хүмүүс өнгөрсөн хугацаанд бид хоёр рүү хангалттай гүтгэж дайрсан. Одоо бүр шүүхийн шийдвэрийг хүртэл өөрсдийн талд гарсан мэтээр мэдээлж байна.

-Намын гишүүд шүүхийн шийдвэрт  ямар байр суурьтай байна вэ?

-Амжилт хүсч байна. Ард түмний саналыг  баталгаажуулсан шийдвэр гаргалаа гэж манай намын гишүүд үзэж байгаа.

- Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд хандах болов уу?

-Хуулийн дагуу л явах байх

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ЭНЭ БУЗАР БУЛАЙГ БАГАСГАХ АРГА ЧАРГА ХАЙГААД Л БАЙХ ЮМ НЭГ ХЭСЭГ НЬ ИИМ ШААРНУУД УЛАМ Л ӨӨР НАРИИН АРГА САНААЧЛААД БАЙХ ЮМ ХАТУУ ШИИТГЭХ ХЭРЭГТЭЙ
2012-11-28
Цогоо:
Наад үг чинь хэзээ ч гүйцэхгүй, гүйцэж харагдаач гэсэн ёгт үг шүү дээ. Үнэнээр яваагүй хүмүүс л ингэж гишүүн болж цойлоод байдаг, манай монголд амидрах утга алгааа
2012-11-27
Манан арилдаггүйээээээээ......
2012-11-26
Gorid...:
Medeej hereg daraagiin shatand handaj taarna.Badarchin bayarlah boloogui gedeg bha..Ta hoyor yalangya ta Hurelbaataraa..gishuun bh ychirgui.Heden ydaa ingej songogdoh yumbe.2008ond yaj bj yalsan bolloodoo..Ta hoyoriig erguulen tatah yostoi.Tegne ch gej naidaj itgej bna
2012-11-26
negent shiid ingej garsan bol yaya gexev dee.Tor tumniixee toloo sain zutgeerei dee
2012-11-26
shuuxiin shiidveree l xundetge dee oor yu gexev.Sain ajillaarai
2012-11-26
Uvs aas:
Ene Hurelbaatar Choijiliigoo samarch garch irsen bolohleer buur uhen hatan guriij bnaa, daraagiin udaad chi songogdohguin oilgomjtoi, 4 jil uhdel tsarailaad UIH suudal boglood suuj bn biz,kkk
2012-11-26
hvrelbaataraa chi hediig ogood amiign haachibdaa.chi bol bvh asuudliig zoosnii nvheer hardag mongoor shiiddeg hvnshtee.yanziin lagaidaa chi.ubsiinhan hulihduulj hanahgvi yumdaa hoorhii gej
2012-11-26
үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж зүйр үг яасан үнэн үг вэ
2012-11-26
Цогоо:
Наад үг чинь хэзээ ч гүйцэхгүй, гүйцэж харагдаач гэсэн ёгт үг шүү дээ. Үнэнээр яваагүй хүмүүс л ингэж гишүүн болж цойлоод байдаг, манай монголд амидрах утга алгааа
иргэн:
АН, МАН ХОЁР ӨВӨРХАНГАЙ УВС ХОЁР АЙМГИЙН АСУУДЛААР НАЙМААЛЦЧИХСАН НЬ ТОДОРХОЙ ШДЭЭ.ӨВӨРХАНГАЙД ГАРЦААГҮЙ ЯЛСАН МАН-ЫН ХОЁРЫН ЯЛАЛТЫГ БУЛААЖ АН-ЫН ХОЁР ОЛИГАРХИД ӨГӨӨД ОРОНД УВСАД ГАРЦААГҮЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН МАН-ЫН ХОЁР ОЛИГАРХЫН ТАЛААР ИЛЭРХИЙ БУРУУ ШИЙДВЭР ГАРГУУЛЖ БАЙНА. ҮҮНЭЭС ҮЗЭХЭД УВС, ӨВӨРХАНГАЙН МӨНГӨГҮЙ 4 НЬ ХОХИРООД, МӨНГӨТЭЙ 4 ОЛИГАРХИ НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААВ.
2012-11-26
Манан арилдаггүйээээээээ......
МАН-ы энэ 2 хулгайчийн-ын суудлыг АН аваад өвөрхангайн суудлыг МАН авбал шударга явдал даа.
2012-11-26