"Магнай Трейд” ШТС-ын V салбарын үйл ажиллагааг түр зогсоов
2012-11-28

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад шалгалт хийжээ. Шалгалтад газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцууд гээд нийт 140 объект хамрагдсан ба 450 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага, мэдэгдлийг тухайн байгууллагын холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн байна.Тухайлбал, “Петростар” ХХК-ний шатахуун түгээх станц 24 дүгээр салбар, “Магнай Трейд” ХХК-ний шатахуун түгээх станц 5 дугаар салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Шалгалтаар үеэр шатахуун түгээх станцын салбарууд нь тоног төхөөрөмж, аянга зайлуулагчийн газардуулгын хэмжилт хийлгэж баталгаажуулаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүй, техникийн болон улсын комисс хүлээж аваагүй, гал унтраах болон хөргөлтийн систем бүрэн хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотод байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын байршлын талаар холбогдох байгууллагууд хамтран бодлогын чиглэл гарган цаашид хотоос гаргах арга хэмжээг авах, нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон  тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зарлалгүй дүүргийн засаг дарга нарын хууль зөрчиж гаргасан шатахуун түгээх станцын газрын захирамжийг хүчингүй болгох саналыг гаргажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Аагий:
Баянзүрх дүүргийн нутаг, 14-р сургуулийн яг дэргэд, баруун хойно, салхин дээр нь байгаа Шунхлайн ШТС-ыг хааж өгөөч ээ. Бензиний ууршилтаар сургуулийн хүүхдүүдийг шууд хордуулж байна ш дээ.
2012-12-19