Ангараг гаригийн тухай
2012-11-28

Скиапареллигийн хийсэн ажиглалтаар маш нарийн зураглал гаржээ. Түүн дээр “Ангарагийн суваг” гэгдэх нарийн урт шулуунууд тод харагдаж байлаа. Энэ нь шулуунуудыг ангарагийн оршин суугчдын гараар бүтсэн услалтын систем байна гэсэн төсөөлөл гарсан байдаг. Энэ төсөөллөөр дээрх хар шулуунууд нь Ангарагийн туйл орчмын мөсөөр хучигдсан нэсгээс экватор орчмын хуурай хэсэг рүү ус татах төхөөрөмжүүд бөгөөд тэдгээрийн огтлолцол дээр харагдах том хар хэсгүүдийг баян бүрд буюу ангарагийн хотууд гэж үзэж байлаа. Скиапарелли нь ухаантай хүн байсан учраас энэ галзуу төсөөллөөс хол зогсож байлаа. Харин америкийн одон оронч Персиваль Ловелл Ангараг дээр өндөр хөгжилтэй иргэншил байна гэж тунхаглан тэдэнтэй холбоо тогтоох олон санааг гаргасан байдаг. Тэрээр хэдэн зуун сувгийг холбосон геометрийн зөв хэлбэртэй дүрсүүдийг зурсан бөгөөд Антиниадын ажиглалтын дараагаас эдгээр сувгууд нь олон зуун км өргөнтэй, зөв бус хэлбэрийн цэгүүд болохыг тогтоожээ. 1976 оны долоодугаар сарын 20-нд  НАСА-гийн Викинг-1 аппарат Ангарагийн гадаргуу дээр Хрисын хөндий гэгдэх хэсэгт буужээ. Мөн оны есдүгээр сарын 3 –нд түүнээс 7400 км зайд хойд туйлаас 1400 км зайтай Үл биелэхийн хөндий нэртэй газар Викинг-2 аппарат буужээ. Ангарагийн баруун хагас бөмбөрцгийн хамгийн том хөндийг Ацидалын хөндий гэдэг. Энд Ангарагийн хамгийн өндөр уул-Олимп байрлах ба энэ нь Дэлхий дээрээс том тогооны үүсгэх тойорг доторх цэг маягаар харагддаг.  Энэ хэсэгт Амазоны ба Аркадийн хөндийнүүд тэдгээрийг зүүн өмнө талаас хүрээлэх Фарсидын өндөр уулс байдаг. 1971 оны эцсээр АНУ-ын Маринер-9 станц Ангараг гарагт хүрэх үед түүний гадаргууг бүрэн бүрхсэн шороон  шуурганы үед  Фарсидын уулсын оройгоор баримжаа авч зүг чигийг тогтоож байсан. Викинг буугч аппаратуудаас дамжуулсан зургууд чулуугаар хучигдсан,  улаан өнгийн хөрс, улаан тоосны жижиг хэсгүүдээс сарнисан улбар шар өнгийн тэнгэр тод харагдаж байлаа. Викингуудын рентген-флуоренсценцын спектрометрүүд хөрсийг бүрдүүлэх үндсэн элементүүд цахиур, төмөр,кальций, титан болохыг харуулж байлаа. Аппаратууд биологийн шинжилгээ хийхээр хөрсний дээж авсан ба энэ туршилтыг ангараг дээр ямар ч амьдралын хэлбэрийг илрүүлэхээр хийсэн байдаг. Хийн солилцоог шалгах туршилтаар хүчилтөрөгчийн хэмжээ хүлээж байснаас 15 дахин давсан үр дүнг өгсөн байдаг ч түүнийг төмрөөр баялаг хөрсөнд явагдах химийн урвалын дүн гэж тайлбарлажээ. Тэмдэгт атомыг хэрэглэсэн туршилтын дүн бас их сонирхолтой байдаг. Хөрсний дээжинд микроб байвал цацраг идэвхт нүүрстөргч-14 изотопыг шингээж нүүрстөрөгчийн исэл, нүүрс төрөгчийн давхар исэл ба метаныг ялгаруулах байсан. Туршилтаар бага зэргийн хүүрстөрөгчийн исэл илэрсэн ч энэ нь бас цэвэр химийн урвалын үр дүн байжээ. Түүнчлэн пиролит туршилтын явцад хөрсний дээжинд ямар нэгэн агаар байгаа нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж байгааг тогтоосон ч энэ ямар нэгэн зүйл нь химийн ба биологийн ямар хүчин зүйлтэйг тогтоож чадаагүй. Мөн метилхлорид ба дихлорметан оролцсон органик молекулуудыг туршилтаар илрүүлсэн ч эдгээр нь аппарадуудыг дэлхий дээр цэвэрлэх үед хэрэглэж байсан бодисуудын хольц болохыг хожим нь тогтоожээ. Ангараг гарагийн гадаргуу дээр  нь амьдрал үүсэж болох температур, цацраг, хуурайшилт болон бусад параметрүүдийн харьцангуй тохиромжтой нөхцөл бүрдсэн байдаг. Дэлхий дээрх амьдрал Ангарагаас зөөгдсөн гэдэг төсөөлөл ч байдаг. Антаркидаас олдсон солирууд Ангарагийн гаралтай байжээ. Тэдгээрийг Ангараг сансрын өөр биеттэй мөргөлдөх үед үүссэн гэдэг ба эдгээрт дэлхийн микробуудаар үүсгэгдэх зүйлстэй ижил бүтэц байсныг тогтоожээ. Иймээс Дэлхийн амьдрал Ангарагаас солироор зөөгдөж ирсэн гэх таамаг бий.     Персиваль Ловелл нь маш сонирхолтой хүн байсан. Тэрээр 17 зууны үеэс алдартай болсон Бостоны баян хүний удам бөгөөд дипломатч, дорно дахиныг судлаач, одон оронч, математикч бас  бизнесмен хүн байжээ. Тэрээр дөч хүрээд өөрийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөн одон орныг сонирхох болжээ. Тэрээр Камиль Фламмарион ба Жованни Скиапарелл нарын Ангарагийн сувгийн талаарх ажлыг уншсаны дараа Ангараг гарагийн талаар ихэд сонирхох болсон ба 1894 онд Аризон муж улсад өөрийн одон орны оргилыг нээжээ. Энэ одон орны оргилыг 2175 м өндөр уулан дээр байгуулж, 61 см голч бүхий телескопыг (авай дуран) тэнд суурилуулжээ. 1894 он нь Ангараг ба Дэлхий хоёрын хоорондын зай хамгийн бага болдог эсрэг зогсолтын жил байжээ. Түүний Ангарагийг суллах судалгаа бүтэн 15 жил үргэлжилсэн ба судалгааны үр дүнг 15000 орчим гар зураг болгон баталгаажуулсан байдаг. 1907 онд тэрээр Аризон гэж нэрлэгдэх болсон жижиг гарагийг нээжээ. Үргэлжлэл бий. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
otgnbayar:
setgegdel vldee
2013-02-23