Путин Туркт айлчилж Сирийн асуудлаар зөвшилцөнө
2012-12-03

ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхий сайд Режеп Таип Эрдогантай Истанбул хотноо уулзаж Сирийн болоод хоёр орны хоорондох бусад асуудлуудаар ярилцах гэж байна. Москва бол Сирийн гол холбоотон улс, харин Турк Сирийн босогчдын нэгэн адил  ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг байр суурьтай байгаа. Өнгөрөгч аравдугаар сард Турк Москвагаас Дамаск руу чиглэсэн нэгэн онгоцыг их хэмжээний галт зэвсэг тээвэрлэсэн хэмээн зогсоон шалгаж, онгоцыг олон цагаар саатуулсан юм. ОХУ болон Турк улсын харилцаа Сирийн үймээн, болон тэнд өрнөж буй үйл  явдал дахь Оросын оролцоо зэргээс шалтгаалан муудах хандлагатай байгаа. Харин энэ асуудлыг нааштайгаар шийдэж хоёр улсын харилцаанд үүсээд байгаа үл ойлголцол болон бусад  холбогдох асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн хоёр тал найдаж байгаа. ОХУ-аас ерөнхийлөгч Путиныг дагалдан тус улсын гадаад харилцааны яамны төлөөлөгч Юрий Ушаков ирж байгаа юм. Юрий Ушаков хэлэхдээ “Үүсээд байгаа эдгээр үл ойлголцол болоод бусад асуудлуудыг шийдвэрлэж хоёр орны найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаа” хэмээсэн байна. Уулзалт хийж буй эрхмүүд Сирийн асуудлыг харьцангуй энгийн  болоод эрсдэл багатайгаар шийдвэрлэхийг зорьж байгаа. Басхүү Ерөнхийлөгч Путин Анкара хотод үүсээд байгаа Сиритэй холбоотой НАТО-ын зарим нэг суудлыг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн найдлага төрүүлэн энэхүү уулзалтыг хийж байгаа. Харин Туркийн тал үүсээд байгаа нөхцөлийг  харьцангуй тайван замаар,  ул суурьтай шийдвэрлэхээр хэлэлцэж байгаагаа илэрхийлсэн. Олон улсын ажиглагчид энэ уулзалтыг ерөнхийлөгч Валадимир Путины хийж буй нэлээд эрсдэлтэй байж болох уулзалт хэмээн хэлж байгаа. Түүний биеийн байдал  тийм ч сайнгүй байгаа бөгөөд нуруу нь өвдөж байгаа учир эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Түүний биеийн байдал тааруу байгаагаас шалтгаалан Японы ерөнхий сайдтай хийх  уулзалт нь  өнгөрсөн  долоо  хоногт хойшилсон юм.   Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин