Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар ойгоо тэмдэглэнэ
2011-11-03

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар 10 жилийн ойгоо энэ  сард тэмдэглэн өнгөрүүлэх аж. Ой угтан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  10 бүтээлч ажлаа  хийж хэрэгжүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Ази, Европын орнууд Цагаачлалын албадын удирдлагын 10-р хурлыг зохион байгуулсан. Мөн Шинээр батлагдсан хууль, эрхийн актыг гадаад дотоодын иргэд үйлчлүүлэгчид хүртээл болгох үүднээс орос, англи, хятад хэл рүү орчуулан хэвлүүлж нийтэд түгээсэн. Мөн газрын төв байрны дэргэд түр саатуулах байр болон биеийн тамирын заалны цогцолбор, Замын-Үүд боомт дахь Албаны ажлын байрыг ашиглалтад оруулан хүлээж авсан.  Иргэд үйлчлүүлэгчдийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор усан оргилуур барьж, мод тарьж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгож цахим мэдээллийн машин, дугаар олгогч машин ажиллуулж 1882 дугаарын утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Мөн албан хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор байгууллагын зүгээс дэмжин ажилтны орон сууцны барилгыг барьж эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Shuud.mn
Сонин хачин