Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө
2012-12-06

Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр БНСУ-ын Чэжү аралд эхэлж байна. Тус тэмцээнд 16 орны 162 цагаан-хөх өмсгөлтнүүд хүч чадлаа сорихоор чуулсны 60 шахам хувийг тэмцээний зохион байгуулагч Солонгос хийгээд Монгол Улсын баг тамирчид бүрдүүлж байна. Солонгосын 55 жүдоч өрсөлдөж байгаа бол манайхан 34 бөхөө илгээжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Афин-2004 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Лондон-2012 олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Азийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Х.Мөнхбаатар, Э.Энхбат, Ц.Наранжаргал болон бусад залуу бөхчүүд багтжээ. Сонирхолтой нь манай шилдгүүдийн ихэнх нь жин өгсөн барилдах бөгөөд 66 кг-д хүч үздэг Х.Цагаанбаатар маань бүр 73 кг-ийг алгасан 81 кг-д зодоглохоор шийдсэн байна. Харин гэмтэлтэй байгаа олимпийн аварга Н.Түвшинбаяр унаган багын найз Э.Энхбатыгаа дэмжихээр Жэжүг зорьжээ. Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөнө.   Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
цөцу:
Жин алгасахаар мөн хэцүү еэ болдог л юм байхдаа. Өмнөөс нь санаа зовчихлоо. Ядахдаа алгасахгүйгээр дээд талынхаа жинд өгсөж барилдсан бол бас ч яахав байдаг л эд байх боломжтой ч байх. Ер нь яг хэдэн жин алгассан юм бол. Бодвол нэг л жин алгассан байх даа.Тэрнээс биш өчнөөөн олон жин алгасаад 100кг-ийн жинд барилдана гэж байхггй байлгүй.
2013-05-19
unshigch:
66 kgiin jin manai D.Tumurhuleg avargiin tuluu japanii buhtei barildhaar bolloo ingeed Tumurhuleg 66kgd 3 dahi altan medalia avhiin tuluu barildana hicheegeree
2012-12-06
zocnin:
Ongircn baij bertel awah wiidee
2012-12-06
tsagaanaa ooroo durtai baij bolnoo. gevch buh yumand tsag hugatsaa gej yum bii. odoo boliod oor huuhduuded bolomj olgoldoo..
2012-12-06
saya japan-d 73-t barildaad hurel avsan bsan. mundag l bna. aarhaj 81-t barildaj yaagaad bolohgui gej.
2012-12-06
odoo zodog tailaa
2012-12-06